16 жил хадгалагдсан цоо шинэ “iPhone 1” утас дуудлага худалдаагаар борлуулагдахаар болжээ
2023, 2 сарын 6. 9:400

Дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас болох Apple компанийн “iPhone 1” утас дуудлага худалдаагаар зарагдахаар болсон ба 50,000 ам.долларт хүрэх таамаг гараад байгаа юм. Энэ нь анхны үнээс 82 дахин их болно гэсэн үг юм.

CNN, The Guardian зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 5-ны өдөр мэдээлснээр, 2007 онд худалдаанд гарсан огт задлаагүй iPhone ухаалаг утасны хамгийн анхны загварыг LCG Auction дуудлага худалдааны компаниар дамжуулан худалдахаар болсон тухай онцолжээ.

Энэхүү дуудлага худалдааг зохион байгуулагч Карен Грин 2007 оны төрсөн өдрөөрөө 8 гигабайт санах ойн багтаамжтай iPhone утсыг бэлэг болгон авсан ч огт задлалгүйгээр тэр чигт нь хадгалсан байжээ. Тэрээр “Би iPhone утсыг ашиглахын тулд AT&T оператор компани руу шилжих шаардлага гарсан юм. Гэвч тухайн үед ашиглаж байсан оператор компанидаа торгууль төлөн, дугаараа солин байж шинэ утас ашиглах шаардлагагүй гэж үзэн хуучин утсаа үргэлжлүүлэн хэрэглэсэн" хэмээн ярьжээ.

Харин тэрээр өнгөрөгч 10-р сард “iPhone 1” загварын утас 39,000 доллароор борлуулагдсан тухай сонсмогцоо LCG Auction-тай шууд холбоо барьсан байна. “Би үүнийг дахиад 10 жил хадгалахыг хүсч байгаа ч өөрийн бизнестээ зориулах хөрөнгө шаардлагатай байгаа тул утсаа зарахаас аргагүй боллоо" хэмээн тайлбарласан байна.

 

Үүний зэрэгцээ Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын агсны хөгжүүлж, бүтээсэн “iPhone 1” ухаалаг утас нь анх худалдаанд гарахдаа 599 доллароор зарагдаж байсан билээ. Уг утас нь 9 см орчим дэлгэцтэй бөгөөд 2 мегапикселийн камертайн дээр тухайн үедээ 4 гигабайт болон 8 гигабайтын санах ойн сонголттойгоор интернетийн функц болон iTunes-тэй гарч байв. Түүнчлэн тухайн үед ямар ч “App Store”байгаагүй бөгөөд 2G сүлжээ ашигладаг байсан юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57