Украин: Барууны орнуудын нийлүүлсэн зэвсэг техникийг Оросын эх газар руу довтлоход ашиглахгүй
2023, 2 сарын 6. 10:070

Украины тал барууны орнуудаас хүлээн авсан зэвсэг техникийг Оросын эх газарт довтлоход ашиглахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Украины Батлан ​​хамгаалахын сайд Олексий Резников орон нутгийн цагаар 5-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Бид холбоотон орнуудынхаа нийлүүлсэн зэвсэг техникийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт довтлохгүй гэдгээ албан ёсоор дахин мэдэгдэх нь зүйтэй байх” гэжээ.

"Бид барууны зэвсгийг зөвхөн Украины түр эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Оросын цэргүүдийн эсрэг л хэрэглэнэ" гэж Резников онцлов.

АНУ-ын зүгээс Украинд 2.2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсгийн нэмэлт дэмжлэгийн багцыг өгөхөөр болсон тухай мэдээг Ройтерс агентлаг олон нийтэд хүргэхтэй зэрэгцэн тэрээр энэ тухай хэлсэн бөгөөд тус нэмэлт зэвсгийн багцад 150 километрийн алсын тусгалтай пуужингийн системүүд багтсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Украины тал буюу сайд Резников ч алсын тусгалтай пуужингийн систем АНУ-ын нэмэлт тусламжийн багцад багтсан гэдгийг энэ үеэр баталсан байна.

Барууны зэвсэг техникийг зөвхөн өөрийн нутаг дэвсгэрээр хязгаарлах Украины байр суурь хамгийн анх Германы канцлер Олаф Шольцийн амнаас гарч байсан билээ. Тодруулбал Шольц Германы BILD am Sonntag сонинд өгсөн ярилцлагадаа "Украины ерөнхийлөгч Володимир Зеленський барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгээр Оросын эх газар руу довтлохгүй гэж амласан" хэмээн цохон тэмдэглэж байв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01