Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2023, 2 сарын 6. 11:240

Даваа гарагт Турк улсын өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Туркийн Газиантеп аймгийн Нурдаги гэх газарт, газрын гадаргаас 24.1 километрийн гүнд байсан юм.

Аймгийн захирагч Давут Гулын Твиттер хуудаснаа мэдэгдсэнээр тэдэнд газар хөдлөлт маш хүчтэй мэдрэгдсэн гэнэ. Түүний зүгээс ард иргэддээ хандан нэгэн уриалга гаргасан нь “Бүгдээрээ сандралгүйгээр гадаа хүлээе. Машинуудаа хэрэглэхгүй, төв замуудыг бөглөхгүй, утасны сүлжээг ачаалуулахгүй байцгаая” гэсэн юм.

Газар хөдлөлт Газиантеп аймагт болсноос 11 минутын дараа Турк улсын төв болон өмнөд хэсэг 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ.

Одоогийн байдлаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 5 хүн амиа алдаж, 34 байгууламж сүйдсэн гэсэн тоо байгаа юм. Газар хөдлөлтөөс улбаатай хохирлын тоог эцэслэх боломжгүй байгаа шалтгаан нь онцгой байдал болон авран ангийнхан одоо ч ослын газруудад ажиллаж байгаатай холбоотой ажээ.

CNN агентлагийн ус, цаг уурын албанаас анхааруулж байгаагаар энэ төрлийн хүчтэй газар хөдлөлтийн дараагаар ойрхон давтамжтай газар хөдлөлтүүд болох нь нийтлэг үзэгдэл гэнэ.

Powerful earthquake of magnitude 7.7 strikes Turkey - India Today


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02