Луиз Густаво: Криштиану Роналду байснаараа тоглолтуудыг илүү хүндрүүлж байгаа
2023, 2 сарын 6. 20:210

Португалийн хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду өнгөрөгч онд Саудын Арабын Аль-Насср клубт нэгдсэн билээ. Гэвч түүнийг ирснээс хойш Саудын Арабын лигийг олон улирал тэргүүлж ирсэн Аль-Насср клуб Саудын Супер цомын тэмцээнээс ч хасагдсан.

Тэгвэл лигтээ тэргүүлж ирсэн Аль-Насср клуб ийн муу тоглолт үзүүлж байгааг тус клубийн хагас хамгаалагч Луиз Густаво өөрийн өнцгөөс тайлбарлажээ. Түүний хэлснээр, “Одоогийн нөхцөл байдалд бол Роналду тоглолтуудыг улам л хүнд болгож байгаа. Учир нь түүний эсрэг тоглож буй бүх л баг хамгийн сайнаараа тоглож байгаа юм. Роналду хүн бүрд л урам зориг өгдөг шүү дээ.

Тэр Аль-Насср клубт байгаа нь л манай багт маш том давуу талыг бий болгож байгаа. Яагаад гэвэл бид түүнээс өдөр бүр суралцах боломжтой болсон...

Роналду бол сорилтуудыг даван туулахаар төрсөн хүн. Тэдгээрээ ч даван туулж чаддаг нэгэн. Энд байгаа хүн бүр л түүнийг ямар бэлэг барих бол гэж хүлээж байгаа. Тэр аль хэдийнээ анхны гоолоо оруулж, дарамтыг үлдэн хөөсөн” гэжээ.


Эх сурвалж: Sportskeeda

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
14
4
18
1
3
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан" гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38