АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн онд 950 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болжээ
2023, 2 сарын 8. 1:160

Өнгөрсөн онд АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээндээ хүрч өсчээ.

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр өнгөрөгч 2022 онд бараа, үйлчилгээний худалдааны жилийн алдагдал өмнөх онтой харьцуулахад 12.2 хувиар нэмэгдэж, 948.1 тэрбум ам.долларт хүрсэн болохыг онцлов.

Тодруулбал мөн хугацаанд экспортын хэмжээ өмнөх оноос 17.7 хувиар өсч 3.977 их наяд ам.долларт хүрсэн бол импортын хэмжээ ч мөн 16.3 хувиар өсч 3.9578 их наяд ам.доллар болж өсчээ.

Өндөр инфляц болон ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш олон улсын зах зээлд үүссэн газрын тосны үнийн өсөлт зэргээс шалтгаалан худалдааны алдагдал ийнхүү нэмэгдсэн гэж дүгнэж буй аж. Түүнчлэн ам.долларын ханш чангарсны улмаас АНУ-ын хэрэглэгчдийн импортын барааны хэрэглээ өссөн явдал нь алдагдал нэмэгдэхэд мөн нөлөөлсөн гэв.

Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гадаад худалдааны сарын алдагдал 67.4 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сараас 10.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард тус улсын экспорт 0.9 хувиар буурч, 250.2 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 1.3 хувиар өсч 317.6 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн байх юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02