ДЭМБ: Турк, Сирид болсон газар хөдлөлтөд 23 сая хүн шууд болон дам байдлаар өртөх эрсдэлтэй
2023, 2 сарын 8. 1:560

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтөд 23 сая хүн шууд болон дам байдлаар өртөх магадлалтай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дүгнэжээ.

ДЭМБ-ын онцгой байдлын албаны ажилтан Аделхайт Маршан орон нутгийн цагаар 7-ны өдөр Швейцарийн Женев хотноо хуралдсан Удирдах зөвлөлийн хурал дээр "Турк, Сири улсуудад болсон аймшигт газар хөдлөлтийн дараах нөлөөг харгалзан үзвэл 23 сая хүн, түүний дотор 1.4 сая хүүхэд өртөж болзошгүй байна" хэмээн цохон тэмдэглэв.

Тодруулбал ДЭМБ-аас дурдсан энэхүү хохирлын хэмжээ нь хүн хүчний хийгээд ​​эд материалын хохирол, цаашид нэмэгдэх хохирогчдын тоо гээд бүгдийг нь нэмж тооцсон хэрэг хэмээн тайлбарласан байна.

"Турк улсын хувьд аливаа хямралд хариу арга хэмжээ авах чадвартай ч Сирийн тухайд байдал асар хүнд, хүмүүнлэгийн тусламж маш их хэрэгтэй байна" гэж Маршан энэ үеэр дурджээ.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар энэхүү аймшигт газар хөдлөлтийн үеэр амь насаа алдсан хүмүүсийн тоо 6.200-д хүрээд байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26