ХБНГУ: “Leopard 2”-оос гадна 100 гаруй “Leopard 1” танкийг Украин руу илгээх шийдвэр гаргажээ
2023, 2 сарын 8. 10:140

ХБНГУ-ын засгийн газар орон нутгийн цагаар 7-ны өдөр 178 ширхэг “Leopard 1” танкийг Украин руу экспортлохыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Хоёр долоо хоногийн өмнө шинэ үеийн “Leopard 2” танкийг нийлүүлэх шийдвэр гаргаснаас хойш ийнхүү дахин танк нийлүүлэх шийдвэр гаргаж буй нь энэ юм.

Германы долоо хоног тутмын Der Spiegel сонины мэдээлснээр энэ долоо хоногийн эхээр Германы засгийн газар "Leopard 1" танкийг Украин руу экспортлохыг зөвшөөрсөн тухай онцолжээ. “Leopard 1” танкийг 1960-1970-аад оны үед Баруун Германд байлдааны гол танк болгон ашиглаж байсан юм. “Leopard 2” нь өмнөх загвартайгаа харьцуулахад илүү хүчирхэгжиж сайжирсан байна.

Эдгээр “Leopard 1” танкууд нь батлан ​​хамгаалах салбарын нөөцөд байдаг бөгөөд ирэх зунаас эхлэн Украинд нийлүүлж эхлэх төлөвтэй байгаа юм. Ирэх жил ихэнх хэсгийг нь нийлүүлэхээр төлөвлөжээ. “Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус хэлэхдээ уг шийдвэрийн хүрээнд ирэх зун гэхэд Украин руу 20-25 танк нийлүүлэх ба ирэх оны эхээр 100 гаруй танкийг хүлээлгэн өгнө" хэмээн тус улсын олон нийтийн ZDF телевизэд ярьсан байна.

Украины Киев хотод гэнэтийн айлчлал хийсэн Германы Батлан ​​хамгаалахын шинэ сайд Борис Писториус хэлэхдээ барууны түншүүдийн дэмжлэг үзүүлэхээр амласан 60 “Leopard 2” байлдааны үндсэн танкаас гадна Дани, Нидерланд улсуудын хамтаар 100 гаруй “Leopard 1” танк нийлүүлэхээ амлаад байсан юм.

Сайд Писториус мөн “Leopard 1” танкны гурван батальоныг бүрдүүлэхийн тулд сэлбэг эд анги, сум нийлүүлэхээс гадна 600 цэргийн алба хаагчийг сургалтад хамруулж эхэлжээ.

Герман, Нидерланд, Данийн Батлан ​​хамгаалахын сайд нар хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ "Украин улсад сэлбэг хэрэгсэл, сум зэрэг үндсэн хангамж ойрын хэдэн сардаа багтаан нийлүүлэгдэх болно. Түүнчлэн ойрын хэдэн сарын хугацаанд Украин улс хамгийн багадаа 100 ширхэг “Leopard-1A5” танкыг хүлээн авах болно” хэмээв.

ХБНГУ-ын засгийн газрын гаргасан энэхүү шийдвэр нь Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьж буйн илрэл боллоо.

Германы канцлер Олаф Шольц ердөө хоёр долоо хоногийн өмнө Бундесверийн нөөцөөс 14 ширхэг “Leopard 2” танкийг Украин руу илгээхээ мэдэгдсэн ба уг шийдвэр ирэх сарын сүүл гэхэд бодитоор хэрэгжих төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42