Dell компани 6000 гаруй ажилтнаа цомхотгох шийдвэр гаргажээ
2023, 2 сарын 8. 14:540

АНУ-ын технологийн томоохон компаниуд ар араасаа цомхотгол хийх болсноо зарласаар буй энэ үед Dell компани ч мөн энэ “давалгаанд нэгдэж” байгаагаа мэдэгдэв.

Тодруулбал Dell Technologies компанийн зүгээс орон нутгийн цагаар 6-ны өдөр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд мэдээлэл өгөхийн зэрэгцээ нийт ажилчдынхаа 5 орчим хувийг цомхотгохоор төлөвлөж байгаагаа зарлав. Тус компанид 133,000 орчим хүн ажилладаг гэж тооцвол уг шийдвэрийн хүрээнд 6,650 хүн ажлаас чөлөөлөгдөх төлөвтэй байгаа юм.

Тус компанийн COO буюу Үйл ажиллагаа хариуцсан захирал Жефф Кларк мэдэгдэхдээ “Зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Компанийн урт хугацааны хэвийн үйл ажиллагааны төлөө энэхүү шийдвэрийг гаргахаас өөр арга байсангүй” гэжээ. Түүнчлэн борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инженерчлэл зэрэг компанийн зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тэрээр мөн цохон тэмдэглэв.

Компанийн зүгээс өмнө нь шинээр ажилтан сонгон шалгаруулж авахыг тодорхойгүй хугацаагаар зогсоосноос гадна ажилчдынхаа томилолтоор явахыг хязгаарлах зэргээр зардлаа танах бодлогыг хэрэгжүүлж байв. Цар тахал ид дэгдэж байх үед өсөн нэмэгдсэн компьютерийн эрэлт эргэн буурч байгаа нь компьютер үйлдвэрлэгч Dell компанид хүндхэн тусч ашиг орлого нь ихээхэн буурсан байна. Зах зээлийн судалгааны IDC хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дэлхийн компьютерийн нийлүүлэлт 2021 оны мөн үетэй харьцуулахад 28.1 хувиар буурсан гэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43
“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
02024-3-18 18:35
Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ
02024-3-18 18:26
Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна
02024-3-18 18:22
Ван Вэн: Путин улиран сонгогдох нь Орос-Хятадын харилцааны тогтвортой байдлыг улам бататгана
02024-3-18 17:47
ФИФА-ийн ерөнхийлөгчийн цалин огцом өсжээ
02024-3-18 16:07
Мерседес-Бенцийг үйлдвэрлэхэд хүн дүрст роботуудыг ашиглана
02024-3-18 15:47
Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ
02024-3-18 15:43