NBA-ийн бүх цаг үеийн онооны дээд амжилтыг эвдсэн ЛеБрон Жэймст алдартнууд баяр хүргэжээ
2023, 2 сарын 8. 18:270

Мягмар гарагт болсон Лос Анжелес Лэйкерс, Оклахома Сити Тандер багуудын тоглолтын үеэр сагсан бөмбөгийн нэрт тамирчин ЛеБрон Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны дээд амжилтыг эвдсэн билээ. Тийнхүү ЛеБрон Жэймс карьертаа нийт 38,390 оноо авсан тамирчнаар жагсаалтын нэгдүгээрт бичигдэх болсон юм.

Тэгвэл түүний амжилтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, сагсан бөмбөгийн алдарт тамирчин Стефен Карри, Брүүклин Нетс багийн довтлогч Кэвин Дюрант нар баяр хүргэжээ.

LeBron James Is the New NBA Scoring King. He's Not Done Yet

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден: ЛеБрон, баяр хүргэе. Чи маш том рекордыг зүрх сэтгэлээрээ эвдэж чадлаа. Чи сагсан бөмбөгийг өөр түвшинд аваачсан. Үүнээс ч илүүтэйгээр чи Карим, Билл Рассел тэргүүтэй тоглогчид шиг өөрөө өөрийгөө сорьж, ард түмнээ илүү сайн сайхан бүхэн рүү тэмүүлж, бүхнийг илүү сайнаараа хийж, амласандаа хүртэл амьдрахад үлгэрлэлээ.

Лос Анжелес Лэйкерс багийн Мэйжик Жонсон: Би хувьдаа Каримын амжилтыг хэн ч эвдэнэ гэж бодож байгаагүй. Гэхдээ чи шар, нил ягаан өмсгөлтэйгөөр, Лэйкерс багийн гишүүний хувиар тэр амжилтыг эвдсэн нь надад болон манай багийн шүтэн бишрэгчдийн хувьд үнэхээр их ач холбогдолтой хэрэг боллоо. Энэ бол бидний хувьд маш онцгой, түүхэн мөч юм. Учир нь бид дахин өөр нэг ЛеБрон Жэймсийг харахгүй шүү дээ.

Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч Стефен Карри: ЛеБрон 20 жилийн турш тасралтгүй тоглож, сагсан бөмбөгийн спортын түүхэнд хамгийн өндөр оноог цуглуулж чадсан нь үнэхээр итгэмээргүй юм.

Брүүклин Нетс багийн довтлогч Кевин Дюрант: Энийг ингээд хэлээд сууж байх үнэхээр хөгжилтэй юм. Чи хаанаас эхэлсэн, үүний төлөө хэр их хөдөлмөрлөснөө мэдэж байгаа. Энэ бүхэн эхний өдрөөсөө л гайхалтай үлгэрлэл байсан. Хайртай шүү, амжилт бүрийг дээд цэгт нь тулгаарай!


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
12
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02