Европын холбоо: Турк, Сири улсуудад 6.5 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2023, 2 сарын 9. 15:260

Европын холбооны зүгээс аймшигт газар хөдлөлтөд өртөөд буй Турк болон Сири улсуудад 6.5 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдэгдэв.

Европын комиссын мэдээлснээр, Европын холбоо гамшгийн үед хариу арга хэмжээ авах иргэний хамгаалалтын механизмаар дамжуулан Турк улсад 3 сая евро, Сирид 3.5 сая еврогийн яаралтай тусламж үзүүлэх гэнэ.

Энэ нь иргэний хамгаалалтын механизмаар дамжуулан үзүүлж буй түүхэн дэх хамгийн их хэмжээтэй хүмүүнлэгийн тусламж болж буй талаар Европын комисс мөн дурдав.

Сирийн хувьд Засгийн газартай нь шууд холбогдож тусламж үзүүлэхээс илүү орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, НҮБ-ын харьяа байгууллагуудаар дамжуулан энэхүү тусламжийг хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Сирийн дэглэм олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа барууны орнуудын хориг арга хэмжээнд өртөөд байгаагийн улмаас тийм ч олон орноос тусламж, дэмжлэг авч чадахгүй байдалтай байгаа билээ.

Гэсэн хэдий ч Европын Комисс орон нутгийн цагаар 8-ны өглөө Сирийн эрх баригчдаас хүмүүнлэгийн тусламж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авсан гэдгээ мэдэгдээд тус улсын тусламж нэн шаардлагатай байгаа бүс нутаг, тухайн бүс дэх оршин суугчдад үзүүлэх тусламжийг түргэтгэхийн тулд НҮБ болон Европын холбооны гишүүн орнуудтай холбоо тогтоож буйгаа онцлон тэмдэглэв.

Туркийн хувьд Европын холбооны гишүүн 27 улсын 20-оос 1500 аврагч, 100 орчим эрлийн нохойг илгээхийн зэрэгцээ эхний ээлжинд гурван сая еврогийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Түүнчлэн Европын холбооны хүмүүнлэгийн тусламж, хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн комиссар Яннес Леннарчич 9-ний өдөр Турк улсын газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт өөрийн биеэр очин ажиллаж, аврах ажиллагаа болон тусламжийн өнөөгийн байдлыг шалгах аж.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нь Европын холбоог тэргүүлж буй Шведийн ерөнхий сайд Вольф Кристерссонтой хамтран ирэх сард Бельгийн нийслэл Брюссель хотноо Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах “хандивын бага хурал”-ыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү хуралд Европын холбооны гишүүн орнууд, хөрш зэргэлдээ орнууд, НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн санхүүгийн байгууллагуудыг урьж, гамшгаас үүдсэн хохирлыг хурдан хугацаанд барагдуулах зорилгоор хөрөнгө босгох гэнэ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15