НАТО-гийн тэргүүн Столтенберг ирэх аравдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгнө
2023, 2 сарын 13. 3:050

НАТО-гийн тэргүүн өдгөө 64 настай Йенс Столтенберг есөн жилийн турш уг албыг хашсны эцэст энэ оны сүүлийн хагаст үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Тодруулбал НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа ирэх 10-р сард дуусгавар болох ба сунгах бодолгүй байгаа хэмээн хэлсэн талаар Ройтерс болон Франс Пресс агентлаг орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлэв.

Өмнө нь Норвеги улсын ерөнхий сайдын албыг хашиж асан Столтенберг нь 2014 оны аравдугаар сард одоогийн албан тушаалаа хүлээн авч өнөөдрийг хүртэл гурван ч удаа улиран сонгогдсон юм.

Түүнийг НАТО-гийн гишүүн орнуудын Украины дайнд үзүүлэх хариу арга хэмжээг зохицуулах, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон НАТО-д сөрөг хандлагатай байдаг Европын зарим орнуудын хандлагыг өөрчлөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн зэргээр олон тулгамдсан хүнд хэцүү асуудлыг амжилттай шийдвэрлэсэн хэмээн гадаадын хэвлэлүүд сайшаасан байна.

Мөн өдөр Германы Welt am Sonntag агентлагийн зүгээс Украины дайны үед тогтвортой байдлыг хангах үүднээс түүний бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх талаар асуухад Столтенбергийн талаас үүнд няцаалт хийсэн болохыг мэдэгдэв.

НАТО-гийн гишүүн орнуудын зүгээс ирэх дөрөвдүгээр сард Вашингтон хотноо зохион байгуулагдах тус эвслийн 75 жилийн ойн дээд хэмжээний уулзалтыг удирдах боломжийг түүнд олгохыг хүсэж байгаа талаар Welt am Sonntag агентлаг цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн ирэх долдугаар сард буюу түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохын өмнөхөн зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтаар дараагийн тэргүүнийг гишүүн орнууд санал нэгтэйгээр шийдэх боловч одоогоор нэр дэвшигч хараахан тодорхой болоогүй талаар Welt am Sonntag агентлаг мөн өгүүлсэн байна.

Тус агентлаг үргэлжлүүлэн дараагийн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших хүмүүсээр Испанийн ерөнхий сайд Педро Санчес, Их Британийн батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллис нарыг дурдсан бол DPА агентлаг Италийн ерөнхий сайд асан Марио Драгигийн нэрийг дурдав.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42