Турк-Армений хил 35 жилийн дараа анх удаа нээгджээ
2023, 2 сарын 13. 3:430

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, 100 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас хаагдаад байсан Турк, Армений хил орон нутгийн цагаар 11-ний өдөр нээгдэж аймшигт газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд буй Турк улсыг зорьж буй тусламжийн барааг хуурай замаар хүргэсэн болохыг онцолжээ.

Энэ тухай Туркээс АНУ-д суух элчин сайд асан, Арментай хэлэлцээ хийх тусгай элч Сердар Кульцын нийгмийн сүлжээн дэх хаягаас иш татан Франс Пресс агентлаг мэдэгдэв.

Туркээс АНУ-д суух элчин сайд асан Кульц өөрийн Твиттер хуудаснаа “100 тонн хүнс, эм, ус ачсан том оврын таван автомашин Аликан хилийн боомтоор дайран өнгөрлөө” хэмээн жиргэсэн аж.

Түүнчлэн Туркийн төрийн мэдлийн Анадолу мэдээллийн агентлагийн зүгээс мэдээлснээр тус хоёр улсын хилийн бүс 1988 оноос хойш анх удаа нээгдээд буй талаар цохон тэмдэглэсэн байна.

Ийнхүү хилийн бүсийг нээх болсон нь өнгөрөгч 6-ны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 30 гаруй мянга иргэнээ алдаад буй Турк улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой аж.

Хөрш зэргэлдээ Турк, Армен улсууд нь 20 зууны хамгийн харгис үйл явдлуудын нэгэд зүй ёсоор тооцогддог “Армений геноцид” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн олон энгийн Армен иргэдийг хоморголон устгасан явдлын хариуцлагыг хэн хүлээх тухай маргаанаас болж өнөөг хэр нь зөрчилдөөнтэй байсаар ирсэн билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49