Илон Маск хөл бөмбөгийн Манчестер Юнайтед клубийн худалдааны үйл явцыг хянаж байна
2023, 2 сарын 14. 12:350

Европын хөл бөмбөгийн Манчестер Юнайтед клубийн эзэд болох Глэйзерийн гэр бүл энэ сарын 17-ы өдрийг хүртэл хөрөнгө оруулалт, худалдааны үнийн санал хүлээн авах болсон билээ.

Тэдний зүгээс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард клубээ зарах эсэх талаар авч үзэхээ мэдэгдэж байсан бол энэ сард тийнхүү боломжит худалдан авагч нараас үнийн санал сонсох болсон байна. Тэгвэл тус үйл явцыг тэрбумтан Илон Маск маш сайтар ажиглаж байгаа гэсэн мэдээлэл түгэх болжээ. Түүний зүгээс урьд хөл бөмбөгийн клуб худалдан авах болбоос Манчестер Юнайтед клубийг л авах болно хэмээн мэдэгдэж байсан юм.

Алдартнуудын тухай мэдээллийг хүргэдэг Daily Mail цахим сэтгүүлээс мэдээлснээр ноён Маск тус клубийг худалдан авахаар 5.4 тэрбум ам.долларын үнэ санал болгосон гэжээ. Дэлхийн хамгийн хөрөнгөлөг эрхмүүдийн нэг болох Илон Маскаас гадна тус клубийг худалдан авах сонирхолтой хэд хэдэн хүн байгаагаас дийлэнх нь Саудын Арабын хөрөнгөтнүүд гэнэ. Тэдний зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд Манчестер Юнайтед клубтэй нууцлалын гэрээ байгуулсан гэх сураг ч байгаа бөгөөд Глэйзерийн гэр бүл клубийг 7.3 тэрбум ам.доллароор худалдах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.


Эх сурвалж: Front Office Sports

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02