АНУ: Стратегийн нөөцөөсөө 26 сая торх газрын тос гаргах шийдвэр гаргаснаар олон улс дахь газрын тосны үнэ буурчээ
2023, 2 сарын 15. 10:130

АНУ-ын засгийн газар Стратегийн газрын тосны нөөцөөсөө зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргаснаар олон улс дахь газрын тосны үнэ буурах хандлага ажиглагдаж эхлэв.

Bloomberg агентлагийн 14-ний өдөр мэдээлснээр, Монголын цагаар мөн өдрийн 15:11 цагийн байдлаар Brent ангиллын газрын тосны фьючерсийн үнэ нэг торх нь 86.35 ам.доллар болж, өмнөх өдрөөс 26 центээр буюу 0.30 хувиар буурчээ.

Харин West Texas ангиллын газрын тосны фьючерс мөн нэг торх нь 79,38 ам.долларт хүрч, 0,95 хувиар буюу 76 центээр буурсан байна.

Зах зээлийн хүлээлтээс үл хамааран АНУ-ын засгийн газрын зүгээс стратегийн газрын тосны нөөцөөсөө ийнхүү нэмэлтээр гаргахаар шийдвэрлэсэн явдал нь өмнөх өдөр өсөх хандлагатай байсан олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ буурахад нөлөөлсөн бололтой.

Тодруулбал АНУ-ын Эрчим хүчний яамны зүгээс өмнөх өдөр нь 26 сая торх газрын тосыг нөөцөөсөө гаргахаар төлөвлөж байгаа талаарааа холбогдох хууль тогтоомжийн дагуу олон нийтэд зарласан юм.

Эрчим хүчний яамны зүгээс өнгөрсөн онд стратегийн газрын тосны нөөцөөс түүхэнд байгаагүй их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргасныг харгалзан үзэж энэ удаагийн шийдвэрийг түдгэлзүүлэхээр авч хэлэлцсэн ч Конгрессоос зөвшөөрөл авах шаардлага тулгарч буй аж.

Украины дайны улмаас үүссэн газрын тосны үнийн хөөрөгдөлийг намжаахын тулд АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн онд газрын тосны нөөцөөсөө 180 сая торх газрын тос гаргасан билээ. Үүний хариуд Бүгд найрамдах намын зарим хууль тогтоогчид өнгөрсөн онд Байдены засаг захиргааг газрын тосны нөөцийг хэтрүүлэн гаргасан гэж шүүмжилж байсан юм. Зах зээлийн шинжээчид ч мөн Жо Байдены засаг захиргаа завсрын сонгуулийн өмнө газрын тосны үнийг буулгасан гэх нэр зүүхийн тулд улс төрийн зорилгоор газрын тосны нөөцийг гаргасан хэмээн хардаж байсан талаар Bloomberg агентлаг энэ үеэр онцлов.

Стратегийн газрын тосны нөөц одоогоор 371 сая торх байгаа бөгөөд энэ удаагийн шийдвэрийн хүрээнд нэмж гаргаснаар 345 сая торх болж буурч байгаа нь 1983 оноос хойших хамгийн доод түвшин юм.

ОХУ-ын талаас түүхий газрын тосны олборлолтоо бууруулснаас гадна Хятадын газрын тосны эрэлт өсч байгаа явдал хийгээд эдийн засгийн уналт зэрэг нь эрэлт нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүд олон байгаа гэдгийг зах зээлийн мэргэжилтнүүд дурдсаар байгаа ба богино хугацаандаа мөн өдөр зарласан АНУ-ын хэрэглээний үнийн индексээс (ХҮИ) хамаарч газрын тосны үнэ өөрчлөгдөж болох юм.

CMC Markets-ийн шинжээч Тина Тенгийн хэлж буйгаар өнгөрөгч 1-р сард ХҮИ хүлээгдэж байснаас өндөр гарсан тохиолдолд түүхий газрын тосоор тогтохгүй эрсдэлтэй хөрөнгө оруулалтын борлуулалтад нөлөөлж болзошгүй гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02