Эрдэмтэд эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг туршиж байна
2023, 2 сарын 15. 13:030

Мягмар гарагт BBC агентлагаас мэдээлснээр эрдэмтдийн бүтээж буй эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилт маш ахицтай явж байна гэжээ.

Эмийн үйлчлэх зарчим нь эр бэлгийн эсийг царцааж, өндгөн эсэд хүрэхээс сэргийлэх зорилгоор жирэмслэлтээс хамгаалах гэнэ. Эрдэмтдийн зүгээс эмийг эхлээд хулгана дээр туршсан бөгөөд туршилтаас үзэхэд эм эр бэлгийн эсийг цөөн хэдэн цагийн турш царцааж байсан юм. Энэ нь бэлгийн эс өндгөн эсэд хүрэх чадамжийг хангалттай үгүй хийж байгаа хэрэг ажээ. Гэвч эмийг хэрэглээнд нэвтрүүлэхэд дахин хэд хэдэн туршилт хийх хэрэгтэй юм.

Эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг бодвол энэхүү эм нь илүү хялбар зарчмаар ажиллах бөгөөд эрэгтэйчүүд хурьцахаас нэг цагийн өмнө эмийг уухад жирэмслэлтээс хамгаалах ажээ. Мөн энэхүү эм нь гормонд өөрчлөлт оруулдаггүй тул ямар нэг сөрөг нөлөө бага үзүүлэх гэнэ.

Туршилтаас үзэхэд эм ердөө 3 цаг үйлчилж байсан ч энэ нь эр бэлгийн эсийг өндгөн эсэд хүргэхгүй байхад хангалттай хугацаа юм. Харин эмийн үйлчлэл 24 цагийн дараа бүрмөсөн үгүй болсон байжээ.

Гэсэн хэдий ч эмч нарын анхааруулж байгаагаар эмийн туршилт амжилттай болж, хэрэглээнд нэвтэрлээ ч хүмүүс бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх шаардлагатай бөгөөд бэлгэвчийг шууд л хэрэглээнээс хасчхаж болохгүй гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00