Криптовалютын биржүүд хамтран Умард Солонгосын хакерын байгууллагын хулгайлсан 1.4 сая ам.долларын хөрөнгийг царцаажээ
2023, 2 сарын 16. 11:142

1.4 сая ам.доллароор хэмжигдэх виртуал валюттай Умард Солонгосын хакерын байгууллагын дансыг царцаахын тулд виртуал валютын томоохон биржүүд хамтран ажилласан тухай Radio Free Asia агентлаг мэдээлэв.

Тодруулбал тус агентлаг нь Их Британийн блокчэйн компаниудын шинжилгээний Elliptic Enterprises фирмийн сайтнаас иш татан мэдээлснээр, өнгөрөгч 14-ний өдөр виртуал валютын арилжаа, үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч Binance болон Huobi биржүүд хамтран Умард Солонгосын засаг захиргаатай холбоотой Lazarus хакерын байгууллагын хакердаж хулгайлж олсон виртуал валютаа байршуулсан дансыг царцаасан тухай онцлон тэмдэглэжээ.

Lazarus хакерын байгууллагын энэхүү царцаасан дансанд ойролцоогоор 1.4 сая ам.доллароор хэмжигдэх виртуал валют байсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард блокчейн технологийн Harmony компаниас хакердаж хулгайлсан 100 сая ам.долларын үнэ бүхий криптовалютын нэг хэсэг болох нь батлагдсан аж.

Elliptic Enterprises фирмийн зүгээс "Lazarus-ын хакердаж олсон виртуал валют нэлээд төвөгтэй гүйлгээний явцад дээрх дансанд орж ирснийг бид илрүүлсэн. Улмаар үйл ажиллагаа явуулж буй биржүүдэд түргэн шуурхай мэдэгдэж дансыг битүүмжилж, дансан дахь виртуал валютыг царцаах арга хэмжээг авч чадлаа" хэмээн нэмж тайлбар хийсэн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Төрөө
64.119.16.211
   /
2023, 2 сарын 16. 12:10

...

Төрөө
64.119.16.211
   /
2023, 2 сарын 16. 12:11

zangia news amjilt

1 0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02