Эль Сальвадор улс АНУ-ын Техас мужид “Биткоины элчин” нээхээр төлөвлөж байна
2023, 2 сарын 16. 19:500

Биткоиныг үндэсний мөнгөн тэмдэгтээ болгосон анхны улс Эль Сальвадор их хэмжээний биткоин худалдан авснаар олон сая долларын алдагдал хүлээсэн ч тус улсын ерөнхийлөгч Найиб Букеле АНУ-ын Техас мужид “Биткоины элчин” нээхээр төлөвлөх болжээ.

Энэ талаар Эль Сальвадорын АНУ-д суугаа элчин сайд Милена Майорга Техас мужийн нарийн бичгийн даргын орлогч Жое Эспарзатай ч ярилцаад амжсан байна. Одоогийн байдлаар тус элчин яг ямар үйл ажиллагаа явуулах нь олон нийтэд тодорхойгүй байгаа ч Майоргагийн итгэж байгаагаар энэхүү элчний газрыг нээснээр хоёр улсын хоорондох худалдаа, эдийн засгийн солилцооны төслүүд өргөжих гэнэ.

Эль Сальвадор улсын хувьд өөр улсад “Биткоины элчин” нээх гэсэн анхны оролдлого нь энэ биш бөгөөд тэд урьд Швейцарын Лугано хотод “Биткоины элчин” нээхээр судалж байсан юм.

Гэсэн хэдий ч судалгаагаар тус улсын ард иргэдийн ердөө 55 хувь нь интернет ашигладаг, бизнесийн байгууллагуудын 86 хувь нь биткоиноор гүйлгээ хийж үзээгүй гэсэн тоо гарчээ.


Эх сурвалж: Gizmodo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17