Ажлын анкет үүсгэхэд гаргадаг нийтлэг 4 алдаа /үргэлжлэл/
2023, 2 сарын 18. 10:002

Бид өнгөрсөн долоо хоногийн нийтлэлээрээ ажлын анкет үүсгэхэд гаргадаг нийтлэг 5 алдааг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаа бид танд ажлын анкет үүсгэхэд гаргадаг нийтлэг 4 алдааг танилцуулъя.

Товч намтар

Ажил горилогч нар анкет үүсгэхдээ гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол товч намтар дээрээ карьерын замналаа хэт ерөнхий өгүүлсэн байдаг. Харин ажил олгогч нарын зүгээс энэ хэсэгт илүү баримттай зүйл өгүүлсэн байхыг шаарддаг. Жишээ нь, таныг ажиллаж байх хугацаанд тухайн байгууллагын ашиг хэдэн хувиар өсөж, тэд салбартаа ямар, ямар амжилт гаргасан, тус амжилтад та ямар хувь нэмэр оруулсан гэдгийг тоон баримттай дурдаж өгвөл товч намтар тань бусад хүмүүсийн намтраас ялгарч, илүү бодитой болно.

Чухал мэдээлэл орхигдуулах

Ажлын анкет дээрээ ажил олгогчийн мэдэх шаардлагатай байсан чухал мэдээллийг орхигдуулан худал өгүүлсэн байх нь тийм ч зөв зүйл биш. Жишээ нь, та ажлын анкет дээрээ их сургуулиа төгссөн хэмээн өгүүлсэн ч үнэн хэрэгтээ сургуулиа хаясан байвал энэ нь таныг үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлөх юм.

Бичвэрээр бөмбөгдөх

Цэг таслал, зай, цогцолбор үгүй үргэлжилсэн үгийн зохиол шиг анкет нь ажил олгогчдын толгойг эргүүлэх, цаашлаад тэд таныг анкетыг анхаарч уншихаас залхахад хүргэж болно. Тиймээс анкетаа хэрхэн өрөх вэ гэдэг дээр ч анхаарах нь зүйтэй.

Холбогдох мэдээлэл буруу байх

Ажлын зард анкетаа илгээсэн ч ажил олгогчийн зүгээс тантай холбогдож чадахгүй, “Ашиглалтад байхгүй дугаар байна” гэсэн хариу сонсвол тэдний зүгээс таныг үнэлэх үнэлэмж унах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
3
1
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Kill
202.126.90.90
   /
2023, 2 сарын 25. 4:32

Uur dugaartai bolsiin solij bolku blee

Kill
202.126.90.90
   /
2023, 2 сарын 25. 4:32

Dugaaraa solij bolku l ym ble sht

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04