Япон: ОХУ-ын 120 иргэн, байгууллагын хөрөнгийг царцааж, Украинд 5,5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
2023, 2 сарын 25. 23:060

ОХУ Украинд халдан түрэмгийлсний нэг жилийн ой тохиосон энэ сарын 24-ний өдөр Япон улсын зүгээс Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ аваад зогсохгүй Украинд нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав.

Тодруулбал Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн оролцсон “Их 7”-гийн бүлгийн удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр Японы засгийн газар Оросын 120 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг царцаах нэмэлт хориг арга хэмжээ авахаар болсныг Японы ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдлээ.

Түүнчлэн нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй холбоотой эд анги зэрэг ОХУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд нэмэр болохуйц аливаа бараа бүтээгдэхүүний экспортод тавих хоригийг өргөжүүлэх төлөвлөгөөгөө мөн энэ үеэр мэдэгдсэн байна.

Тус улсын засгийн газрын зүгээс Украинд 5,5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлав.

Ерөнхий сайд Кишида "Оросын түрэмгийлэл бол олон улсын хууль журмыг зөрчсөн зөвтгөх аргагүй үйлдэл юм. Бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, Украиныг дэмжих замаар Оросын түрэмгийллийг зогсоож, хууль дээдлэх зарчмаар олон улсын дэг журмыг сахин хамгаалах болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04