Саудын Арабын Гадаад хэргийн сайд Киев хотноо гэнэтийн айлчлал хийж 410 сая.ам.долларын тусламж үзүүлэхээ амлав
2023, 2 сарын 28. 2:150

Саудын Арабын Гадаад хэргийн сайд орон нутгийн цагаар 26-ны өдөр Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийж, 410 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлав.

Bloomberg News сувгийн мэдээлснээр, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархан Аль Сауд мөн өдөр Киев хотноо айлчилж, ерөнхийлөгч Володимир Зеленський, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Гадаад хэргийн сайд Дмитро Кулева зэрэг Украины төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзсан байна. Ингэснээр сүүлийн 30 жилийн хугацаанд Украинд айлчилж буй Саудын Арабын хамгийн өндөр дээд албан тушаалтан болж буйгаараа онцлог байлаа.

Энэхүү уулзалтын үеэр Саудын Арабын зүгээс Украинд 410 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээнд өнгөрсөн оны аравдугаар сард Саудын Арабын Засгийн газрын зүгээс баталсан 410 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Украины тал хэрхэн ашиглах талаар тусгасан гэж Файсал тайлбарлав. Үүнд Саудын Арабын засгийн газраас Украинд 300 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүний тусламж үзүүлэх санхүүжилт зэрэг багтаж буй аж.

Ерөнхийлөгч Зеленський сайд Файсалыг бараалхах үеэр ОХУ-ын түрэмгийлэлд өртөж буй энэ хүнд цаг үед Саудын Арабын засгийн газар Украинд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.

Харин АНУ-ын засгийн газар Гадаад хэргийн сайд Файсалыг Киевд айлчилж байгааг “маш чухал алхам" боллоо хэмээн сайшаажээ. Украинд дайн эхэлснээс хойш ОХУ газрын тосыг “зэвсэг” болгон ашиглахад нь тусалсан хэмээн Саудын Арабын засгийн газрыг олон улсын зүгээс буруутгаж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн онд АНУ болон тус улсын харилцаанд ч ан цав суухуйц томоохон үл ойлголцол яг энэ сэдвийн хүрээнд хэд хэд үүссэн юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах тухай НҮБ-ын тогтоолыг Саудын Араб дэмжсэн байна. Тэрчлэн өнгөрсөн есдүгээр сард Украин, Оросын хооронд хоригдол солилцох ажлыг зохион байгуулахад ихээхэн идэвх үүрэгтэй оролцсон билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55