ОХУ-ын газрын тос, байгалийн хийн экспортын орлого өнгөрөгч 1-р сард 40 хувиар буурчээ
2023, 3 сарын 2. 0:381

Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 1-р сард ОХУ-ын газрын тос, байгалийн хийн экспортын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурч, 18.5 тэрбум ам.доллар болсныг онцлов.

Market Watch болон CNBC сувгийн мэдээлснээр, ОУЭА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Фатих Бирол мөн өдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Оросын газрын тос, байгалийн хийн импортын хэмжээ өнгөрсөн оны мөн сард 30 тэрбум ам.долларт хүрч байсан бол энэ оны 1-р сард дээр дурдсанчлан эрс буурсан болохыг цохон тэмдэглэжээ.

Барууны орнуудын ээлж дараалан авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ хийгээд сүүлд ОХУ-ын түүхий газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоосонтой холбоотойгоор газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олох орлогын хэмжээ ихээхэн буурсан хэмээн тэрээр нэмж тайлбар хийсэн байна.

Оросын эрчим хүчний экспортод чиглэсэн барууны хориг арга хэмжээ нь олон улсын газрын тосны зах зээлийг тогтворжуулах, Оросын газрын тос, байгалийн хийн салбараас олох орлогыг бууруулах гол зорилгоо биелүүлснийг энэхүү дүн мэдээнээс харж болохоор байна хэмээн Фатих Бирол өгүүлэв.

"ОУЭА-ын таамаглаж байгаагаар ОХУ-ын газрын тос, байгалийн хийн экспорт ойрын саруудад бүр их хэмжээгээр буурахаас гадна техник технологи, хөрөнгө оруулалтын хүртээмжгүй байдлын улмаас дунд хугацаанд илүү хурдан агших болно” хэмээн тэрээр дүгнэжээ.

“Их 7”-гийн бүлгийн зүгээс Украинд халдан довтолсон Оросын түүхий газрын тосны үнийн дээд хязгаарыг 60 ам.доллароор тогтоох шийдвэр гаргасны улмаас Оросын экспортын гол бүтээгдэхүүн болох Уралын газрын тос өдгөө маш хямд үнээр борлуулагдаж байгаа билээ.

ОХУ нь төсвийнхөө зардлыг нөхдөг гол салбар болох газрын тос, байгалийн хийн экспортоор дамжуулан өнгөрсөн онд 11.6 их наяд рубль буюу 154.68 тэрбум ам.долларын орлого олжээ.

Барууны хориг арга хэмжээ энэ хэвээр үргэлжилсэн тохиолдолд ОХУ-ын түүхий газрын тос, байгалийн хийн салбарын орлого зорилтот хэмжээнд хүрэхгүй тус улсыг санхүүд ихээхэн дарамт учруулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
192.82.73.243
   /
2023, 3 сарын 2. 3:05

Украйн ахиад нэг жил тэсчихэд л Орос булаан эзлэх түрэмгий дайнаа үргэлжлүүлэн хийх мөнгөний асуудалд орохоор болж байгаа. Нэг бол хүн арддаа тэтгэвэр цалин өгөхөө больж зөвхөн дайнаа үргэлж

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02