CU конвиниенс сүлжээ 300 дахь салбараа нээж, франчайз хөтөлбөрөө эхлүүллээ
2023, 3 сарын 7. 14:200

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК (МХБ: CUMN) CU дэлгүүрийн 300 дахь салбараа Хан-Уул дүүргийн Гэрлүг Виста хотхонд нээлээ. 5 жилийн өмнө Монголын зах зээлд найрсаг, хурдтай ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой нээгдсэн CU брэнд маш хурдацтай өсөж, сүүлийн гурван жил дараалан борлуулалтаа хоёр дахин өсгөөд байна. Конвиниенс дэлгүүрийн зах зээлийн 70%-ийг бүрдүүлж буй тус компани цаашид үйл ажиллагаагаа орон нутаг руу тэлэхээр зорьж байгаа бөгөөд энэ зорилгын хүрээнд Монгол Улсын хоёр дахь том хот болох Дархан хотод 3 салбарыг нээгээд байгаа юм.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь CU брэндийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны мастер франчайз эрх эзэмшигч бөгөөд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Компани өнөөдөр 10,100 орчим хувьцаа эзэмшигч, 2,800 орчим ажилтан, НАССР сертификатаар баталгаажсан хоолны үйлдвэр, хагас автоматажсан түгээлтийн төв бүхий үндэсний тэргүүлэх компаниудын нэг болоод байна.

Нээлтийн арга хэмжээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга А.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүн А.Ганболд, Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, ТУЗ-ийн хараат бус гишүүн Гари Стэфэн Биондо болон БНСУ-ын BGF Retail компанийн Гадаад бизнес, мерчандайзинг хариуцсан Гүйцэтгэх захирал Чан Ён Чул болон Гадаад бизнесийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Ким Тэ Хан нар оролцож ёслолын тууз хайчлан, хүндэтгэлийн самбарыг заллаа.

300 дахь салбарын албан ёсны нээлтийн арга хэмжээний үеэр компани нэгэн онцгой хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарласан нь хувийн бизнестэй болох хүсэлтэй иргэд болон бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Франчайз хөтөлбөр байлаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу CU сүлжээ дэлгүүрүүдээс борлуулалт нь тогтворжиж, хэрэглэгчид танигдсан байршлуудыг сонгон авч өөрийн бизнес болгон авах боломжтой боллоо.

Улмаар иргэдэд дэлхийн стандартад нийцсэн шинэлэг, ая тухтай орчин бүхий дэлгүүр, өрсөлдөөний давуу тал үүсгэх бүтээгдэхүүний ялгарал бүхий нийлүүлэлтийн сүлжээ, 400 гаруй нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг шууд хүргэх түгээлтийн төв, жижиглэн худалдаанд тусгайлан зориулсан дэлгүүрийн нэгдсэн систем, хэрэглэгчдийн итгэн үйлчлүүлдэг брэнд нэрийг ашигласан өрсөлдөх чадвар өндөртэй бизнесийг өөрийн болгох боломжийг олгож байгаа юм. Мөн дэлгүүр тус бүрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон зөвлөгөө, тогтмол сургалтыг төв оффисоос 7 хоног бүр зохион байгуулж танд нөөцөө оновчтой удирдах, бизнесийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд туслах юм.

Арга хэмжээний нээлтийн үеэр “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг хэлэхдээ: “Бид 2018 оны 8-р сард анхны салбараа нээж, конвиниенс буюу ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш дөрвөн жил хагасын хугацаанд 300 салбар дэлгүүртэй боллоо. Биднийг өдөр бүр сонгон үйлчлүүлдэг 120,000 гаруй үйлчлүүлэгч, бидэнд итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийсэн 10,000 гаруй хувьцаа эзэмшигчид болон энэ бүх өсөлтийг бий болгохоор хичээн ажиллаж буй 3,000 ажилтандаа баярлалаа гэж хэлмээр байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бид франчайз хөтөлбөрөө зарлаж, дотоодын бизнес эрхлэгчдэдээ хамтдаа өсөх боломжийг санал болгож байгаадаа баяртай байна. Франчайз хөтөлбөрөө эхлүүлснээр бид Монгол улсын зах зээлд жижиг дунд бизнесийн нөлөөг нэмэгдүүлэх, улмаар тухайн бизнес эрхлэгчдийн мэдлэг, өрсөлдөх чадварыг дэлхийн жижиглэнгийн худалдааны шилдэг нөү-хау, туршлагаар баяжуулах бүрэн боломжтой юм.

Манай франчайз хөтөлбөрт хамрагдсанаар иргэд ердөө 40 хоногт хувийн бизнестэй болоод зогсохгүй үйлчлүүлэгч бүрийн цаг завыг хэмнэн, тэднийг амжилт руу хөтлөх нийгмийн чухал дэд бүтцийн нэгээхэн хэсэг болох боломжтой болж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.” гэлээ.

Хэрэв та CU франчайз хөтөлбөрт нэгдэж, өөрийн бизнестэй болохыг хүсвэл franchise.cumongol.mn линкээр зочилж, онлайнаар хүсэлтээ илгээгээрэй. Танд нэмэлт асуух зүйлс гарвал 7733-0101 дугаарт холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52