“Сэндли ББСБ” ХК ажилтнуудаа хувьцаа эзэмшигч болголоо
2023, 3 сарын 9. 10:020
Монголын хөрөнгийн биржийн топ 20 индекст багтдаг “Сэндли ББСБ” ХК нь 127 ажилтандаа “ESOP” /Employee stock ownership plan/ хөтөлбөрийн хүрээнд нийт 420 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэндлигийн хамт олон ирээдүйн тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор компанийн үнэт зүйл болсон ажилчдадаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд “Сэндли эмплойе” ХХК-ийг 2022 онд байгуулжээ.

“Сэндли эмплойе” ХХК нь “Сэндли ББСБ” ХК-ийн нийт хувьцааны 8.95 хувийг эзэмшдэг бөгөөд энэ удаа компанийнхаа 42%-тай тэнцэх хувьцааг ийнхүү тарааж байна. Харин ирэх жилүүдэд үлдсэн 58%-тай тэнцэх хувьцааг үе шаттай тараахаар төлөвлөжээ.

“Амжилттай ажиллаж буй аливаа компани ажилтнууддаа хувьцаа олгож, урамшуулдаг нь олон улсын тогтсон жишиг. “Сэндли” ийнхүү ажилтнуудаа компанийн хувьцаа эзэмшигч болгосноор байгууллагынхаа үнэ цэнийг хамтдаа өсгөх, цаашлаад үр шимийг нь үр хүүхдүүд нь ч хүртэх боломжтой урт хугацааны бодлого юм” хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат онцоллоо.

“Сэндли ББСБ” ХК нь өнгөрсөн оны есдүгээр сард нийт хувьцааныхаа 29.9 хувийг олон нийтэд эзэмшүүлсэн. Мөн 2023 оны анхны нээлттэй бондыг Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалж, төлөвлөгөөгөө 1 цагийн дотор биелүүлж, олон нийтээс 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм.

Монгол Улсад анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлсэн тус компанийн “Сэндли” аппликейшн нь Америк, Австрали, Япон, мөн Европын 27 улсад нэвтэрч, хэрэглэгчид 10 минутын дотор хамгийн бага шимтгэлээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн.

Өдгөө “Сэндли ББСБ” ХК нь орон нутагт 48, Улаанбаатар хотод 6 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компанийн үнэт зүйлс болсон ажилтнуудаа тав тухтай орчинд ажиллуулж, дэлхийг хэрэх финтек компани болох зорилгодоо төвлөрч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47