
Эрүүл мэндийн салбарт сайн дурынхан бүтээж эхэлж байна.
Сувилахуйн тэр дундаа асрагчийн хэрэгцээ манай улсад нэн шаардлагатай байдаг. Асрагч, Сувилагчийн хүрэлцээ бага байгаагаас эмчлүүлж буй өвчтөнүүдийн эдгэрэл болон тэнхрэх нь удааширдаг. Харин энэхүү асуудлыг шийдэх боломжит аргуудын нэг бол гэр бүл болон ойр дотнынхон нь асран тэнхээжүүлэх юм. Гэвч асран тордох гэр бүлийн гишүүдэд хэрхэн өвчтөнтэй харилцаж, анхан болон дунд шатны асаргааг хийхийг мэддэггүй. Бидний гэр бүлийн нэг хэсэг өвдөж зовсон үед хамгийн чухал мөчид хажууд нь байж, дэм болно гэдэг хамгийн нандин чухал хайр байдаг. Бид бүгд л хөгширдөг, өвддөг, үхдэг, төрдөг. Хайртай хүнээ эмнэлгийн хүртээмж бага, асаргааны мэдлэг дутуугаас хангалттай асарч, дэмжиж чадахгүй, алдана гэдэг дэндүү харамсалтай.
Харин Монгол асрагч, сувилагчид сайн дурын үндсэн дээр нэгдэж нэгэн шинэ платформыг бүтээжээ. www.asargaa.mn платформоор дамжин өвчтэй байгаа, асаргаа, халамж хэрэгтэй байгаа өвчтөний асрагчид зориулсан асаргаа, сувилгааны суурь мэдлэг олгох, энгийн байдлаар ойлгоход хялбар аргаар хүргэж байгаа нь бахархууштай.
“Зүрх ~ мэдлэг ~ гар” уриатай Asargaa.mn цахим талбар дээрээс та одоогоор:
- 80 ГАРУЙ АСАРГААНЫ ГАРЫН АВЛАГА Асаргааны арга зүй, жишээ хичээл
- 20 ГАРУЙ АСАРГААНЫ ҮЗҮҮЛЭН ВИДЕОНУУД Асаргааны арга зүй хэсгээс олж суралцахын зэрэгцээ асаргааны видео
- ОЛОН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН АСАРГААНЫ ТЭРГҮҮН ТУРШЛАГА, МЭДЭЭ, АСАРГААНЫ ТҮНШҮҮДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ авна.
Asargaa.mn цахим талбарын онцлог:
- Монголын асран хамгаалагчдын судалгаанд суурилсан
- Насан туршийн боловсролын зарчимд суурилсан
- Практикт баримжаалсан, шууд ашиглах, энгийн бүтэцтэй
- Монгол хэл дээр
- Монголын өнцөг булан бүрээс 7 өдрийн 24 цагаар орох, ашиглах боломжтой
- Бүх контентуудыг Монгол болон ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллаж буй асаргаа, сувилгааны мэргэжилтнүүдийн сайн дурын баг хөгжүүлэн, боловсруулсан
Хэрвээ та шинжлэх ухааны үндэслэлтэй асаргааны анхан шатны мэдлэг, аргачлал, зөвлөмж, үзүүлэн видео үзэхийг хүсвэл тус талбарт бүртгүүлэн, орж суралцана уу.
