Илтгэл хэлэлцүүлэх ур чадвараа хөгжүүлэх 12 алхам
3 сарын 14. 9:000
  1. Өөрийн сандарч буйг хүлээн зөвшөөрөх

Хэрэв та тайзан дээр гарахдаа тодорхой хэмжээний сандрал мэдэрч байгаа бол бүх зүйл хэвийн байгаа мэтээр дүр эсгэхийн оронд үнэнээ хэлээд үзээрэй. Учир нь үзэгчид ч гэсэн ялгаагүй хүн шүү дээ. Тэдэнд ч олны өмнө гарахаас айх айдас гэж бий. Тиймээс бүх юм хэвийн байгаа мэтээр дүр эсгэж, хамаг төлөвлөгөө баллаж орхихын оронд үнэнээ хэлэх нь таныг тайвшруулна.

  1. Түүх ярьж өгөх

Түүх ярьж өгөх нь илтгэл хэлэлцүүлэхэд ашигладаг маш хүчтэй зэмсэг. Guardian сониноос гаргасан судалгаагаар илтгэл сонсогчдын 63 хувь нь ярьж өгсөн түүхийг санаж байдаг бол ердөө 5 хувь нь статистик бүхий тоон баримтыг санаж байдаг ажээ.

Тиймээс түүх ярих аргыг ухаалгаар ашиглаж чадвал таны илтгэл төдий чинээ хүнд хүрэх юм.

Гэхдээ бүх илтгэлд түүх ярих шаардлага байхгүй гэдгийг сайн санаарай. Улирлын тайлан төлөвлөгөөг танилцуулж байгаа тохиолдолд та тоон баримтаа чухалчлах хэрэгтэй болохоос ямар нэг түүх ярьж өгөхөөр толгойгоо гашилгах хэрэггүй.

  1. Шооч бай

Илтгэл хэлэлцүүлж байх үедээ хэт өөрийгөө барихын оронд шооч зангаа ил гаргаад үзээрэй. Энэ бол өрөөний уур амьсгалыг зөөллөж, хүмүүсийн анхаарлыг татах хамгийн үр дүнтэй арга.

  1. Зураг, дуу, дүрс бичлэг ашиглах

Илтгэл хэлэлцүүлэхдээ зураг, дуу, дүрс бичлэг ашиглах нь таны илтгэлийг илүү сонирхолтой, мартагдахааргүй болгож өгнө. Жишээлбэл, та тоон мэдээлэлтэй холбоотой илтгэл хэлэлцүүлж байлаа гэхэд график, диаграмм, нарийвчилсан зураглал зэргийг үзүүлж болно.

  1. Үзэгчидтэйгээ харьц

Хэрэв та мартагдахааргүй илтгэл хэлэлцүүлэхийг хүсэж байвал үзэгчидтэйгээ аль болох их харьцах хэрэгтэй.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, үзэгчдэдээ хандаж ярихын оронд тэдэнтэй харилцаа үүсгэж, харилцан ярилц гэж байгаа юм.

  1. Бусдын санал бодлыг сонсох

Өөрийн тань хэлэлцүүлж буй илтгэлд юу дутагдаж байгааг мэдэхгүйгээр хүн яаж сайжрах билээ? Тиймээс илтгэл хэлэлцүүлснийхээ дараагаар үзэгчдийнхээ санал бодлыг сонсож, тавьсан илтгэлээ бататгаж байгаарай. Ингэснээр та маш хурдацтай сайжирна.

Өмнөх нийтлэл унших: https://news.zangia.mn/33948

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Петер Сийярто: НАТО, ОХУ-ын хооронд шууд мөргөлдөөн үүсвэл дэлхийн дайн эхэлнэ
02023-3-21 18:26
Франц: Тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцсэн жагсаалаас 230 гаруй хүн саатуулагджээ
02023-3-21 18:07
“Get Out” киноны найруулагч Жордан Пийл ирэх онд дөрөв дэх киногоо нээнэ
02023-3-21 17:31
Moschino брэндийн бүтээлч ажиллагаа хариуцсан дарга Жереми Скотт албан тушаалаа хүлээлгэн өгөх болжээ
02023-3-21 16:50
Японы ерөнхий сайд Фумио Кишида Украинд гэнэтийн айлчлал хийх болжээ
02023-3-21 16:07
Реппер XXXTentacion-ийн үхэлд 3 залуу буруутай болох нь тогтоогджээ
02023-3-21 14:38
АНУ Украинд 350 сая ам.долларын үнэ бүхий нэмэлт зэвсэг нийлүүлнэ
02023-3-21 14:14
BBC агентлаг ажилтнууддаа албан хэрэгцээнд ашигладаг утаснаасаа ТикТок аппликэйшныг устгахыг зөвлөжээ
02023-3-21 12:37
Иран: Селена Гомезийн дуун дээр бүжиглэсэн 5 охин баривчлагджээ
02023-3-21 12:15
Жүжигчин Том Холландын өмд дээрх Z үсгийн учир олджээ
02023-3-21 11:38