Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөдөг Ди Каприо хувийн онгоц хөлөглөн зугаалсаар…
2023, 3 сарын 14. 2:120

Их Британийн Daily Mail сонины орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дуу хоолойгоо өргөдөг Холливудын од өдгөө 48 настай Леонардо Ди Каприо нүүрстөрөгчийг ихээр ялгаруулдаг хувийн онгоц хөлөглөн байгальд ээлтэй загварын арга хэмжээнд оролцсон нь ихээхэн маргаан үүсгэж буй талаар онцолжээ.

Тэрээр энэ сарын 9-ний өдөр Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан “Green Carpet Fashion Awards” ёслолд оролцсон байна. Энгийн хар хөх өнгийн хослол өмссөн тэрээр Бразилийн уугуул иргэдийн асуудал эрхэлсэн сайд Соня Гуажазаратай дурсгалын зураг татуулсан нь олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Загварын салбарыг байгальд ээлтэй байхыг уриалсан энэхүү арга хэмжээнд Ди Каприогоос гадна Холливудын одод болох Хайди Клум, Кейт Бланшетт, Жоди Тернер-Смит нар оролцсон аж.

Асуудлын гол нь Ди Каприо ердөө хэдхэн хоногийн өмнө хувийн онгоцоо хөлөглөн Европ, АНУ-ын хооронд аялсан явдал юм. Тодруулбал тэрээр хоёр долоо хоногийн дотор 12,000 миль (ойролцоогоор 20,000 километр) замыг хувийн онгоцоороо туулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөж дуу хоолойгоо өргөсөөр ирсэн алдарт жүжигчин ийнхүү хувийн онгоц хөлөглөн асар хол замыг туулан аялсан явдал нь олон хүний эгдүүцлийг хүргэж байгаа юм.

Тухайлбал Ди Каприо өнгөрсөн сарын 19-ний өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан Британийн Академийн шагнал гардуулах ёслолд оролцохоор Лос-Анжелес хотоос Лондон руу 5400 миль ниссэн бол дараахан нь буюу 25-нд Лондон хотоос Италийн Милан руу хөлгийн жолоо залжээ.

Цаашлаад энэ сарын 3-ны өдөр Миланаас Парисын загварын долоо хоногт оролцохоор тус хот руу нисч тэндээ хоёр хоноод Лос-Анжелес хотноо эргэн ирсэн байна. Буцаж ирмэгцээ түүний оролцсон анхны арга хэмжээ “Green Carpet Fashion Awards” ёслол байв.

Хувийн онгоцтой холбоотойгоор тэрээр шүүмжлэлд өртөж байгаа нь энэ анхны тохиолдол биш юм. Тодруулбал 2016 онд тэрээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шагналаа гардан авахаар Францын Канн хотоос АНУ-ын Нью-Йорк хот хүртэл хувийн онгоцоор 8000 миль (12,800 километр) замыг туулсан удаатай.

Дэлхийн байгаль орчныг хамгаалах Greenpeace байгууллагын мэдээлснээр өнгөрсөн оны Давосын чуулга уулзалтын үеэр 1040 хувийн нисэх онгоц зөвхөн уг арга хэмжээг зорьж нислэг үйлдсэн гэв. Үүнээс нэлээд олон тооны онгоцнууд нь Давос руу ирэхийн тулд 100 километрээс бага зайг туулсныг Greenpeace байгууллага онцлоод эдгээр онгоцнууд нь галт тэргээр зорчих бүрэн боломжтой байсан хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус чуулга уулзалтыг зорьж ирсэн эдгээр хувийн онгоцууд 9700 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо гарсан юм. Дашрамд дурдахад нэг хүн жилд дунджаар 4 тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулдаг байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53