
Тоёота Мотор Корпорацын Монгол дахь албан ёсны 3 дилер болох “Таван Богд” ХХК, “Мөнххада” ХХК, “Топ Моторс” ХХК-ийн шилдэг 6 баг мэргэшсэн механикчдын ур чадвар болох оношилгоо, засвар, үйлчилгээг явуулах ур чадвар, мэргэшил, мэдлэг, хурд, мэдрэмжийг сорихоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, шалгуурыг хэрхэн хэрэгжүүлж буйд онцгойлон дүгнэж шилдгийн шилдгээ шалгарууллаа.
Энэхүү тэмцээнийг 1950 онд Япон улсад анх зохион байгуулж, залуу механикчдын ур чадварыг сорьж эхэлсэн түүхтэй. Харин манай улсад 2022 онд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК анх удаа зохион байгуулж, 2023 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо анхдугаар нэгдсэн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Тоёота Мотор Корпорац, Тоёота Солонгосын зочид хүрэлцэн ирж үзсэн нь онцлог байв.

Мэргэшсэн механикчдын ур чадварын тэмцээн-2023-т “Таван Богд” ХХК-ийн 1-р баг механикч А.Батхуяг, Г. Мөнхтөгөлдөр нар түрүүлж, шилжин явах цом, Япон улс дахь Тоёота Мотор корпорацын үйлдвэртэй танилцах эрхийн бичгээр шагнуулжээ. 2-р байранд “Топ Моторс” ХХК-ийн 1-р баг С.Ууганбаяр, Н.Номин-Эрдэнэ, 3-р байранд “Мөнххада” ХХК-ийн 2-р баг Г.Жигжидсүрэн, Л.Отгонбаяр нар шалгарч үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Тоёота Мотор Корпорацын албан ёсны дистрибьютор бөгөөд 2017 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан. “Таван Богд” ХХК, “Мөнххада” ХХК, “Топ Моторс” ХХК нь Монгол улс дахь албан ёсны дилер компаниуд юм.
Фэйсбүүк: www.facebook.com/toyota.mongolia






