Аргентин: Инфляцын түвшин сүүлийн 32 жилийн хугацаанд анх удаа гурван оронтой тоонд хүрэв
3 сарын 16. 7:280

Аргентины хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өнгөрөгч хоёрдугаар сард 100 гаруй хувиар өссөн нь 1991 оноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа гурван оронтой тоонд хүрсэн явдал болов.

Тодруулбал орон нутгийн цагаар 14-ний өдөр Аргентины Үндэсний статистикийн хороо (INDEC) өнгөрөгч хоёрдугаар сард ХҮИ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 102.5 хувиар өссөн хэмээн мэдэгдсэн юм. Зөвхөн тус сард л гэхэд ХҮИ 6.6 хувиар өссөн явдал нь зах зээлийн 6 хувийн хүлээлтээс давсан байна. Хамгийн их өсөлт хүнсний бүтээгдэхүүнүүд дээр ажиглагдсан бөгөөд нэг сарын өмнөхөөс бараг 10 хувиар өсчээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох үхрийн махны үнэ өнгөрсөн сард нийслэл Буэнос-Айрес хот орчмын бүсэд 35 хувиар өссөн болохыг онцлов. Инфляцын түвшин хэт өндөр байгаагийн улмаас бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног бүр нэмэгддэг гэжээ.

Хүн амын 40 орчим хувь нь ядууралтай тэмцэж байгаа энэ үед инфляцын өсөлт нь бодит цалинг улам бүр үнэгүйдүүлж, эдийн засгийг сүйрүүлж байна гэж Bloomberg агентлаг цохон тэмдэглэв. Сүүлийн 60 жилд тохиолдоогүй ган гачиг, экспортын гол бүтээгдэхүүн болох эрдэнэ шиш, улаан буудай зэрэг үр тарианы ургац муу байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Ерөнхийлөгч Альберто Фернандесын зүгээс жилийн өмнө "инфляцын эсрэг дайн" зарлаж, улмаар бараа бүтээгдэхүүний үнийг богино боловч хугацаанд царцаах зорилгоор “шударга үнэ"-ийн бодлогыг хэрэгжүүлснээс гадна үр тарианы экспортыг хязгаарлах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч тийм ч үр дүнтэй байж чадаагүй юм. Аргентин нь Өмнөд Америкийн хоёр дахь том эдийн засагтай улс хэдий боловч 1980-аад оны өрийн хямралаас хойш архаг гиперинфляцид өртөж, эдийн засгийн тогтворгүй байдал урхагшсан гэхэд болно.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09