Хар тэнгисийн үр тарианы экспортын гэрээг 60 хоногоор сунгажээ
3 сарын 16. 9:430

ОХУ Хар тэнгисээр үр тариа экспортлох хугацааг цаашид сунгахаар тохиролцжээ. Тус гэрээний хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусгавар болох байсан юм.

ОХУ-ын Женев дэх төлөөлөгчийн газар орон нутгийн цагаар 13-ны өдөр “Оросын төлөөлөгчид болон НҮБ хооронд хийсэн хэлэлцээр өнөөдөр өндөрлөлөө. Бидний талаас Хар тэнгисийн үр тарианы гэрээг сунгах асуудлыг дахин эсэргүүцэхгүй байхаар шийдсэн” хэмээн мэдэгдэв. Энэ удаад 60 хоногоор сунгасан байна. “Цаашид ОХУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа бордоо экспортлох асуудалд хэр ахиц гарч байгаа эсэхээс хамааран гэрээг сунгах дараа дараагийн шийдвэр өөрчлөгдөх болно” гэж Оросын төлөөлөгчийн газар энэ үеэр мөн мэдэгдээд авав.

Өнгөрсөн оны долдугаар сард НҮБ болон Туркийн зуучлалаар Украин, Орос хоёр үр тарианы экспортын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Учир нь өнгөрсөн оны хоёрдугаар сард эхэлсэн дайн Украинаас Хар тэнгисээр дамжин олон улсын зах зээлд бүрт хүрдэг үр тарианы экспортод саад болж, дэлхий дахинд хүнсний хямрал үүсэх эрсдэлийг улам өдүүлсэн юм. Тухайн үед гэрээний хүчин төгөлдөр хэрэгжих хугацааг 120 хоног байхаар талууд тохиролцож байв. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ хугацааг дахин 120 хоногоор сунгасан юм.

Мөн өдөр НҮБ болон ОХУ-ын төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо хуран чуулж, Хар тэнгисийн үр тарианы гэрээг шинэчлэхээр болсон ба тус хэлэлцээрт НҮБ-ын Хөгжлийн бага хурлын (UNCTAD) ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффит нар оролцов. Оросын талаас Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин тэргүүтэй төлөөлөгчид байлцжээ.

Мөн өдрийн хэлэлцээрт Оросын байр суурийг ихээхэн харгалзан үзсэн гэдэг. Үр тарианы экспортыг сэргээх гэрээ байгуулах үед ОХУ нь Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр тогтохгүй Оросын үр тариа, бордооны экспортыг ч дэмжихийг шаардсан ч энэ нь бодит байдал дээр хэрэгжээгүйг энэ үеэр онцолсон байна. Барууны орнуудын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь тус улсын бордооны экспортыг хязгаарласан хэвээр байгаа юм. НҮБ-ын төлөөлөгчид Оросын талын шаардлагыг харгалзан нааштайгаар шийдэхээ мэдэгджээ.

Үр тарианы экспортын энэхүү гэрээг сунгасан явдлыг олон улсын хамтын нийгэмлэгүүд сайшаасан байна. Тухайлбал Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Энэхүү гэрээ нь дэлхий дахинд хүнсний хомсдол үүсэх эрсдлийг бууруулахад маш их нэмэр болж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09