Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас газрын тосны үнэ 70 ам.доллароос доошилж унажээ
3 сарын 16. 11:030

Олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ орон нутгийн цагаар 15-ны өдөр огцом унажээ.

Тодруулбал Нью-Йоркийн бирж дээр ирэх 4-р сард нийлүүлэх West Texas Intermediate (WTI) ангиллын газрын тосны үнэ нэг баррель нь 3.72 ам.доллар буюу 5.22 хувиар буурч, 67.61 ам.доллар болсон талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Сүүлийн гурван өдрийн турш буурах хандлагатай байсан WTI ангиллын газрын тосны үнэ нэг жил дөрвөн сарын дараа анх удаа баррель нь 70 ам.доллараас доош унасан нь энэ юм.

Хятад улс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байсан хатуу бодлогоо цуцалснаар эдийн засаг нь сэргэх эерэг хандлага ажиглагдаж байгаа ч АНУ-ын Silicon Valley Bank (SVB) банк дампуурч байгаа зэрэг олон улсын санхүүгийн тогтворгүй байдал нь газрын тосны үнэ ийнхүү буурахад нөлөөлж байна.

Хэдийгээр АНУ-ын эрх баригчид банкны салбарын тогтворгүй байдлыг намжаах арга хэмжээ авсаар байгаа ч Швейцарийн хөрөнгө оруулалтын Credit Suisse банкны хямралын тухай цуурхал дэлхийн эдийн засагт нэрмээс болж буй нь дамжиггүй.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09