“BUILD MONGOLIA 2023” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙН ЗАХИАЛГА 70 ХУВИЙН ДҮҮРГЭЛТТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
3 сарын 16. 14:190

Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн талбайн захиалга 70 хувьд хүрлээ.

Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, чуулган зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. Build Mongolia 2023 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин байх юм.

Build Mongolia 2023 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.

Хэзээ: 2023 оны 4 сарын 19-21

Хаана: Steppe Arena - Мөсөн Өргөө ордонд

Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Дэмжигч байгууллагууд:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Эрчим хүчний яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Мэдээллийн түнш байгууллагууд:

  • Zangia.mn
  • Bisiness.mn
  • Mongolian Mining Journal
  • Bloomberg Tv Mognolia
  • AustCham Mongolia
  • AmCham Mongolia

Build Mongolia 2023 үзэсгэлэн зохион байгуулах хороо

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187

Вэбсайт: www.buildmongolia.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09