Польш улс ойрын өдрүүдэд Украин руу “МиГ-29” сөнөөгч онгоц илгээхээ мэдэгдлээ
3 сарын 17. 10:100

Польш улс Украинд сөнөөгч онгоц илгээсэн НАТО-гийн анхны гишүүн орон болох гэнэ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда Польшийн нийслэл Варшавт Чехийн ерөнхийлөгч Петро Павелтэй уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Бид ойрын хэд хоногт багтаан дөрвөн ширхэг “МиГ-29” сөнөөгч онгоцыг Украинд илгээхээр төлөвлөж байна" хэмээн мэдэгджээ.

Цаашлаад ойрын хэдэн сардаа багтаан Украинд нийт зургаан “МиГ-29” сөнөөгч онгоц нийлүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. Харин Украинд илгээсэн эдгээр сөнөөгч онгоцнуудын оронд Өмнөд Солонгос болон АНУ-аас сөнөөгч онгоц авах болно гэж Польшийн хэвлэлүүд онцолжээ.

НАТО-гийн гишүүн бөгөөд Европын холбооны гишүүн Польш улс Украинд үзүүлэх тусламжийг өргөжүүлэх хэрэгтэй талаар дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр ирсэн билээ. Өмнө нь Барууны орнуудаас Украинд байлдааны гол танкуудыг дэмжлэг болгон илгээхэд хамгийн их нөлөө үзүүлэн “салхийг хагалж” байсан Польш улс энэ удаад ч хамгийн түрүүнд сөнөөгч онгоц илгээснээр Барууны орнуудыг уриалж буйн илрэл биш байгаа хэмээн харах нэгэн ч байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09