Аргентин улс дахь инфляцын түвшин 100 хувийг давжээ
3 сарын 17. 15:310

Аргентин улс дахь инфляц сүүлийн 30 орчим жилийн хугацаанд анх удаагаа 100 хувийг давжээ. Тодруулбал, тус улс дахь инфляцын түвшин хоёрдугаар сард 102.5 хувьд хүрсэн байна.

Үүнийг 2022 оны эхэн үетэй харьцуулбал, тус улсад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнийг үнэ даруй хоёр дахин өссөн ажээ.

Аргентин улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засгийн маш хүнд нөхцөлд байгаа бөгөөд засгийн газар нь хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тогтоосон ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Улмаар энэ оны эхний нэг, хоёрдугаар сарыг харьцуулбал, тус улсад худалдаалагдаж буй хүнс хийгээд уух зүйлсийн үнэ сарын дотор 9.8 хувиар өсжээ.

Аргентин улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү огцом өсөлт нь махны үнийн огцом өсөлт, цаг агаарын хүнд нөхцөл байдалтай холбоотой байж магадгүй гэнэ. Гэвч үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйл дээрх хоёр шалтгаанаар тогтохгүй ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амстердам хотын удирдлага 18-35 насны Британи эрчүүдэд хандан тус хотыг зорин ирэхгүй байхыг уриалжээ
02023-3-31 9:52
ОХУ WSJ сонины сурвалжлагч Эван Гершковичыг саатуулжээ
02023-3-30 18:59
Казахстан улсын ерөнхий сайдаар Алихан Смаиловыг дахин томилжээ
02023-3-30 17:10
Lamborghini цахилгаан, шатахуун хосолмол хөдөлгүүртэй загвараа танилцуулжээ
02023-3-30 16:36
Українська Правда: Дайн эхэлснээс хойш 400 хоногт ОХУ 173 мянган цэргээ алдсан
02023-3-30 15:10
Дисней орон тооны цомхотголынхоо хүрээнд өндөр албан тушаалтнуудаа халжээ
02023-3-30 14:49
Мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг зогсоохыг уриалах болжээ
02023-3-30 12:37
АНУ ОХУ-ыг ардаа орхиж, газрын тосны импортоор Европт тэргүүлж эхэлжээ
02023-3-30 11:34
ОХУ-ын зах зээлээс гарч буй Барууны компаниуд бизнесээ худалдсан үнийн дүнгийнхээ 10 хувийг тус улсад үлдээнэ
02023-3-30 10:33
Володимир Зеленський: Би Ши Жиньпинтэй ярилцмаар байна
02023-3-29 18:20