Үндэсний үйлдвэрлэгч “Жүр Үр” ХХК-аас мөрдөстэй 100 эрчүүддээ өөрсдийн бүтээгдэхүүний дээжээр бэлэг барилаа
3 сарын 17. 16:530

“Аз жаргалаа хуваалцъя” уриатай “Жүр Үр” ХХК-ийн хамт олон “Монгол цэргийн өдөр”-г тохиолдуулан Эх орны эрэлхэг баатрууд болох мөрдөстэй эрчүүддээ хүндэтгэл үзүүллээ. Ингэхдээ Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан ард түмний энхийн манаанд тэргүүн эгнээнд ажилладаг хууль хүчний салбарын алба хаагч эрчүүддээ өөрсдийн бүтээгдэхүүний дээж болох амтат бялууг бэлэг болгон барьжээ.

“Жүр Үр”-ийн амтат брэнд бялууны бэлгийн “баглааг” Монгол улсаа төлөөлөл НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ажилласан албан хаагчид, Онцгой байдлын Албаа төлөөлөн Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдэд хүрч ажилласан аврагчид, цэрэг цагдаагийн байгууллагын албан хаагчид болон хугацаат цэргийн албан хаагчид гэх мэт 100 эрсийг сонгон илгээсэн байна.

Жүр Үр ХХК-ийн хувьд эдүгээ бялуу бэйкерийн зах зээлд 25 жилийн турш үйл ажиллагаагаа тууштай дагнан явуулж, тасралтгүй хөгжсөөр байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч компани юм.

Анх гурван ажилтантайгаа таван нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тэд түүхт 25 жилийн ойгоо 1500 гаруй ажилтантайгаар 40 гаруй төрлийн нэрийн бялуу, 140 орчим төрлийн бэйкерийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, таван удаагийн Монгол улсын ТОП-100 компанийн нэг, Шилдэг татвар төлөгч, Хүнсний манлай үйлдвэр болсон их амжилттайгаар угтаж байна.

Ийнхүү үндэсний томоохон баялаг бүтээгч компани өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр эрчүүддээ бэлгийн “баглаа” барилаа.

Аз жаргалаа хуваалцагч “Жүр Үр” ХХК-ийн хамт олондоо 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09