
Ойрын үед цахим орчин хийгээд шар хэвлэлүүд цаг алдалгүй Селена Гомез, Хэйли Бибер нарын талаар бичих болсон. Тэгвэл ердөө л нэг хөмсөгний химитэй холбоотой паян улам л газар авч, Селена Гомез, Тэйлор Свифт, Хэйли Бибер, Жастин Бибер, эгч, дүү Женнерийг хамраад зогсохгүй youtuber Жеффри Старын ч хошуу дүрэх хэрэг болжээ.
Тодруулбал, саяхан youtuber, гоо сайханч Жеффри Старт илгээмжээр нэгэн бэлэг ирсэн байна. Тэр нь юу байсан бэ гэвэл Хэйли Биберийн гаргасан арьс арчилгааны брэндийн бүтээгдэхүүний дээж байжээ. Гэвч илгээмж Жеффри Старт огтоос таалагдаагүй бөгөөд түүний зүгээс илгээмжтэй холбоотой нэгэн бичлэг хийж, цахим орчинд байршуулсан юм.
Бичлэгт түүний өгүүлснээр, “Ингээд харахад энэ савлагаа үнэхээр уйтгартай юм. Тэгээд нээгээд үзэхэд тэр яг л үхэхийг хүсэж байгаа мэт харагдаж байна.
Яг л, “Төвлөр!” гээд хэлчихмээр. Бурхан минь, түүний царайг харвал тэр яг “Би яагаад ийм юм хийчхэв ээ? Би яагаад арьс арчилгааны брэнд үүсгэчхэв? гэсэн шиг байна. Миний таамаглаж байгаагаар хүн баян цатгалан амьдралд өсөж торнин, аавынхаа олсон мөнгийг зарцуулж, нэг өдөр ч болов ажиллах шаардлагагүй байхаар ийм зүйл хийдэг бололтой.
Энэ байшинд бол бид Селенагийн талд орно. Тиймээс бид хүн дээрэлхэхгүй.
Тэгэхээр би өнөөдөр ямар нэг бүтээгдэхүүний хүрээнд сэтгэгдлээ хуваалцахгүй. Гэхдээ энэ хог ягаан хогийн саванд орох ч эрхгүй, тэгэхээр Шоун Мендесийн хэлсэнчлэн, “баяртай!”” гэжээ. Тийнхүү Жеффри Стар Хэйли Биберийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг туршиж ч үзэлгүй хаясан байна.
Эх сурвалж: UNILAD
Дайн хийхэд сүртэй том шалтгаан хэрэггүй. Дэлхий дээр модон хувингаас үүссэн хамгийн утгагүй дайн хүртэл байдаг. Энэ асуудлаа зүгээр л орхи тэгхүү. Жастин хүүхэд байхдаа од болсон. Хүүхэд байхдаа Селена гоместой үерхээд салсан. Тэр сонголтоо хийсэн Хэлли тэй суусан тэгээд л болоо. Хелли одоо Селена гомезруу дайрах шаардлага байхгүй, фенүүдийг ч дунд нь талцуулах хэрэггүй. Энэ мэдээг ч орчуулах хэрэггүй ямар ч утгагүй