ОХУ: Путин, Ши Жиньпин нар Украины хямрал, цэрэг-техникийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ
3 сарын 18. 3:022

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийх гэж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Украины нөхцөл байдал болон хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж Оросын тал мэдэгдэв.

Орон нутгийн цагаар 17-ны өдөр ТАСС агентлагийн мэдээлснээр, Кремлийн ордны Гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Мэдээж Украины нөхцөл байдлын талаар ярилцах нь тодорхой бөгөөд Хятад улсын хувьд энэхүү асуудалд хүлээцтэй, ухаалаг байр суурьтай байгааг бид өндрөөр үнэлж байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Хоёр улсын төрийн тэргүүнүүд Украины хямралын цаашдын хийгээд өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцоно. Энэхүү асуудлын хүрээн дэх Хятад болон Оросын байр суурь үндсэндээ ижил байгаа” хэмээн дурдав.

Үүнээс гадна “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх тодорхой асуудал юм. Түүнчлэн эрчим хүчний асуудлыг ч мөн нарийвчлан авч үзэх нь дамжиггүй” гэж тэрээр нэмэлт тайлбар хийсэн байна.

Ши Жиньпин дарга Путины урилгаар энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцаа, олон улс, бүс нутгийн томоохон асуудлуудыг хэлэлцэнэ гэж Орос, Хятад хоёр өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Zochin
203.98.76.6
   /
3 сарын 19. 6:57

Manaih ch bas ijilhen tutgelzeel yavaad bgaag undruur unelehguin bhdaa haha

66.181.181.243
   /
3 сарын 18. 13:14

Хятадын удирдагч айлчлалаа хойшлуулах болж байгаа гэх юм

Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09