BMW компани алсын хараагаа тодорхойлж 2026 он гэхэд нийт борлуулалтын гуравны нэг нь цахилгаан автомашин байх болно гэв
3 сарын 18. 4:120

Автомашин үйлдвэрлэгч BMW компани орон нутгийн цагаар 15-ны өдөр Герман дахь төв байрандаа хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ өнгөрсөн оны гүйцэтгэл болон ирээдүйн алсын харааныхаа талаар тодорхой мэдээлэл өгсөн байна. Тухайлбал тус компани нь өнгөрсөн онд 215,000 цэвэр цахилгаан автомашин борлуулсан нь 2021 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болсныг онцлов.

BMW компани нь өнгөрсөн онд нийт 2,399,632 ширхэг автомашиныг борлуулсан аж. Энэ нь 2021 онтой харьцуулахад 4.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч орлогын хэмжээ өмнөх оныхоос 28.2 хувиар өсч 142.61 тэрбум еврод хүрсэн байна. Цэвэр цахилгаан хөдөлгүүртэй автомашин болон хайбрид (PHEV) автомашин зэрэг байгальд ээлтэй автомашины борлуулалт 433,792 ширхэг болсон нь өнгөрсөн оны нийт борлуулалтын 18,1 хувийг эзэлж байгаа бол 2021 онтой харьцуулахад 32.1 хувиар өссөн байна. Нийт орлогын хэмжээ буурсан ч борлуулалтын тоо нэмэгдэхийн хэрээр байгальд ээлтэй автомашины эзлэх хувь нэмэгдэж байгаа нь энэхүү дүн мэдээнээс харагдаж буй юм. Энэхүү хандлага цаашид ч үргэлжлэх нь тодорхой хэмээн компанийн зүгээс үзэж энэ жил нийт борлуулалтын 15 хувийг, 2026 он гэхэд нийт борлуулалтын гуравны нэгийг цэвэр цахилгаан автомашин эзэлнэ гэж мэдэгдлээ.

Түүнчлэн тус компани нь цахилгаан автомашиныхаа төрлийг ч олшруулах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргасаар байгаа билээ. Тодруулбал энэ жил “5 Series” загварын цэвэр цахилгаан хувилбар болох “BMW i5” худалдаанд гарна. Оны эцэст спорт загварын цэвэр цахилгаан iX2, ирэх жил мөн “5 Series" загварын аялалын зориулалт бүхий цэвэр цахилгаан автомашиныг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тэрчлэн MINI загварыг 2030 оноос эхлэн цэвэр цахилгаан автомашин болгон хөгжүүлэх гэнэ.

Цэвэр цахилгаан тээврийн хэрэгслийн "Neuer Classe" платформыг 2025 оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээ мэдэгдсэн ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ оны намар Мюнхен хотноо зохион байгуулагдах “IAA Mobility 2023” дээр олон нийтэд хүргэнэ гэв.

Тус компанийн гүйцэтгэх захирал Оливер Зипсе "Ирээдүйд чиглэсэн технологи болон “Neuer Classe” нь ирээдүйд амжилтанд хүрэх гол хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09