Бээжин-Москва хотуудыг холбосон ачааны галт тэрэгний шинэ чиглэл үйл ажиллагаагаа эхлүүлжээ
3 сарын 18. 10:440

Глобал таймс зэрэг Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр БНХАУ болон ОХУ-ын нийслэлийг холбосон Хятад-Европыг холбосон олон улсын ачааны галт тэрэгний маршрутад нэгэн чиглэл шинээр нэмэгдэж буй талаар онцолжээ.

Орон нутгийн цагаар 16-ны өглөө автомашины эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилгын материал, хувцас, гэр ахуйн эд зүйлс ачсан Хятад-Европ чиглэлийн олон улсын ачааны галт тэрэг Бээжингийн Пингү Мапан өртөөнөөс ОХУ-ыг чиглэн хөдөлсөн байна.

Бээжин хотоос Москваг чиглэсэн олон улсын ачааны галт тэрэг анх удаа үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь энэ бөгөөд Евразийг дамнасан Хятад-Европыг холбосон олон улсын ачааны галт тэрэгний маршрутад шинэ чиглэл нэмэгдсэн нь Хятад улс “Бүс ба Зам" санаачлагынхаа хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг өргөжүүлж байгааг харуулж байна гэж Global Times агентлаг мэдээлжээ.

Бээжингээс Москва руу сард дор хаяж дөрвөн удаа ачааны галт тэрэг явах бөгөөд ирэх оны эцэс гэхэд энэ тоог сард 30 гаруй болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Хятадын талаас гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашины эд анги, хувцас зэргийг зөөх бол Оросын талаас хүнсний бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, ундаа, үр тариа болон хүдэр, мод, металл, целлюлоз зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэх аж.

ОХУ Украинд халдан түрэмгийлсэн өнгөрсөн онд Хятад-Европыг холбосон олон улсын ачааны галт тэрэг 16 мянган удаагийн явалтаар 1.6 сая чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 9 болон 10 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ.

Хятад-Европыг дамнасан олон улсын ачааны галт тэрэгний үйл ажиллагааг 2011 онд анх эхлүүлж байсан бөгөөд энэ нь Ши Жиньпиний санаачлан хэрэгжүүлж эхэлсэн Хятадыг хүчирхэгжүүлэх “Бүс ба Зам” санаачилгын хуурай замын “торгоны зам” хэмээн нэрлэгддэг бөгөөд Европын 25 орны 200 гаруй хотыг холбодог юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ WSJ сонины сурвалжлагч Эван Гершковичыг саатуулжээ
02023-3-30 18:59
Казахстан улсын ерөнхий сайдаар Алихан Смаиловыг дахин томилжээ
02023-3-30 17:10
Lamborghini цахилгаан, шатахуун хосолмол хөдөлгүүртэй загвараа танилцуулжээ
02023-3-30 16:36
Українська Правда: Дайн эхэлснээс хойш 400 хоногт ОХУ 173 мянган цэргээ алдсан
02023-3-30 15:10
Дисней орон тооны цомхотголынхоо хүрээнд өндөр албан тушаалтнуудаа халжээ
02023-3-30 14:49
Мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг зогсоохыг уриалах болжээ
02023-3-30 12:37
АНУ ОХУ-ыг ардаа орхиж, газрын тосны импортоор Европт тэргүүлж эхэлжээ
02023-3-30 11:34
ОХУ-ын зах зээлээс гарч буй Барууны компаниуд бизнесээ худалдсан үнийн дүнгийнхээ 10 хувийг тус улсад үлдээнэ
02023-3-30 10:33
Володимир Зеленський: Би Ши Жиньпинтэй ярилцмаар байна
02023-3-29 18:20
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid групп ажиллах хүчнийхээ 18 хувийг цомхотгох болжээ
02023-3-29 18:07