Уоррен Баффет АНУ-ын ЗГ-ын өндөр албан тушаалтнуудтай банкны хямралын талаар санал бодлоо хуваалцжээ
2023, 3 сарын 20. 1:020

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, Berkshire Hathaway компанийн ТУЗ-ийн тэргүүн Уоррен Баффет саяхан АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай холбогдож банкны хямралын талаар ярилцсан болохыг онцлов.

Тус агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан, Баффет болон АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн бүс нутгийн банкны хямралын талаар олон талаас нь ярилцаж, гарц гаргалгааны талаар яриа өрнүүлсэн хэмээн мэдэгджээ.

Уоррен Баффет эрхмийг ямар нэг байдлаар АНУ-ын банкуудад хөрөнгө оруулах боломж байгаа эсэхийг хоёр тал зөвлөлдсөнөөс гадна “Хөрөнгө оруулалтын эцэг” гэгддэг тэрээр өнөөгийн хямралын нөхцөл байдлын талаар өргөн хүрээтэй зөвлөгөөг өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт Цахиурын хөндийн хамгийн том банк болох Silicon Valley Bank болон Signature Bank дампуурлаа зарласны улмаас банкны систем ганхаж, АНУ-ын эдийн засаг хямралтай нүүр тулаад байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15