Мексик: Apple компанийн нэрийн дэлгүүр дахин дээрмийн халдлагад өртжээ
2023, 3 сарын 21. 11:040

Төв болон Өмнөд Америк дахь электрон барааны дэлгүүрүүдийг онилсон дээрэм, хулгайн хэргүүд нэмэгдсээр байгаа энэ үед Мексикийн нийслэл хотын төвд орших Apple компанийн нэрийн дэлгүүрт зэвсэгт дээрэм хийсэн бүлэглэл цагдаад баригджээ.

Мексикийн Reforma, Millenio зэрэг өдөр тутмын сонинуудын орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр Мехико хотын Бенито Хуаресийн автономит дүүргийн Наполес дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Apple-ийн дэлгүүрт өмнөх өдрийн үдээс хойш зэвсэглэсэн гурван этгээд халдаж, тус дэлгүүрийн ажилчдыг буугаар айлган сүрдүүлэн гарт тааралдсан электрон төхөөрөмжүүдийг дээрэмдэн авч явсан байна.

Азаар уг мэдээллийг хүлээн авсан хамгаалалтын камерын удирдлагын төвийн ажилтнууд тэр даруй цагдаад мэдэгджээ. Цагдаа нар ч шуурхай ажиллан хэргийн газраас зугтаж явсан гурван этгээдийг барьж саатуулж чадсан байна.

Тэд 185 ширхэг iPhone ухаалаг утас, 5 ухаалаг цаг, 2 ширхэг таблет компьютер авч явсан нь тогтоогдсон байна. Эдгээр бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар тооцвол 8 сая песо болох аж. Түүнчлэн цагдаа нар гэмт этгээдүүдээс нэг ширхэг галт зэвсэг, сум зэргийг хураан авсан байна.

Төв болон Өмнөд Америкт цахилгаан барааны дэлгүүрийг онилон дээрэм, тонуул хийх нь тийм ч ховор үзэгдэл биш юм.

Тухайлбал өнгөрсөн сарын 22-ны орой Мексикийн Керетаро хотын Apple-ийн дэлгүүрт дээрэмчид нэг ажилтныг барьцаалан хоёр сая песогийн бараа дээрэмдсэн хэрэг гарсан удаатай.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны ням гарагт өдрийн цагаар мөн л зэвсэглэсэн 10-аад этгээд Чилийн Сантьяго хот дахь Apple-ийн дэлгүүрт дайран орж, шилэн хоргыг хагалж бүтээгдэхүүнүүдийг дээрэмдэн зугтаах үедээ цагдаа нартай буудалцсан байна.

Электрон барааны дэлгүүр нь өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг нэг дор олноор хадгалж байдгаас хамааран гэмт хэргийн бай болох нь элбэг байгааг орон нутгийн хууль сахиулагчид онцолжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17