Франц: Тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцсэн жагсаалаас 230 гаруй хүн саатуулагджээ
2023, 3 сарын 21. 18:070

Даваа гарагт Парис хотноо ард иргэд Францын засгийн газрын тэтгэврийн шинэчлэлт хийх төлөвлөгөөг эсэргүүцэн жагсжээ. Улмаар жагсаалаас 230 гаруй хүн саатуулагдсан байна. Энэ талаар мэдээллийг мягмар гарагт Парис хотын цагдаагийн албанаас мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээс үзвэл жагсаалын хүрээнд 2000 гаруй цагдаагийн офицер, жандарм хэв журам сахиулах тушаал авсан гэнэ. Гэсэн хэдий ч жагсагчид хийгээд хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч, үймээн самууны нөхцөл үүсжээ. Үйл явдлын хүрээнд цагдаагийн байгууллагын 11 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа бэртсэн байна.

Францын засгийн газрын тэтгэврийн шинэчлэлт хийх төлөвлөгөө нь тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгож сунгахад төвлөрсөн бөгөөд тэдний энэ санаачилга ард иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57