Google хиймэл оюун ухаант “Bard” chatbot-ыг гаргаснаар уг салбар дахь өрсөлдөөн жинхэнэ утгаараа эхэлж буй бололтой
2023, 3 сарын 22. 10:160

Орон нутгийн цагаар 21-ний өдөр Google компани интерактив хиймэл оюун ухаан дээр суурилсан “Bard” чатботыг гаргалаа.

Энэхүү чатбот нь сүүлийн үед олон хүний анхаарлыг татаж буй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриаг өрнүүлдэг, контент бүтээх чадвар бүхий хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT“ чатботын өрсөлдөгч болон гарч ирж буй юм.

"Өнгөрсөн хугацаанд 80,000 ажилтан энэхүү чатботын талаар санал хүсэлтээ өгч, туршилтын явцад хувь нэмрээ оруулсан" гэж Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай ажилчдад зориулсан захиандаа дурджээ.

"Ирээдүйд бид үүнийг илүү олон улс орон, хэл дээр ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд хөгжүүлэлт дээр ажилласаар байх болно” хэмээн тэрээр нэмж онцлов.

Тус компани нь өөрийн хайлтын системээс гадна Youtube-д ч хиймэл оюун ухаант функцыг нэмэх зэргээр компанийн нэрийн хуудас болсон бүхий л гол бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хиймэл оюун ухаант чатботыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ийнхүү Google компани “Bard” чатботыг гаргаснаар хиймэл оюун ухаанд суурилсан чатботын салбарт Microsoft-той хийх өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

“ChatGPT” чатботыг хөгжүүлэгч OpenAI компанид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй Microsoft компани нь “Bing” хэмээх шинэ хайлтын систем болон оффисын программ, бусад үйлчилгээндээ хиймэл оюун ухаант функцийг нэвтрүүлэхээ мөн зарлаад байгаа билээ.

Үүгээр зогсохгүй “Bing” хайлтын систем болон “Edge” вэб хөтөч дээр зураг зурах хиймэл оюун ухаанд суурилсан функцийг суулгах төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02