9 настай хүү 3х3х3 рубик шоог дунджаар 4.69 секундэд эвлүүлж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2023, 3 сарын 24. 9:520

Энэ сарын 12-ы өдөр Малайз улсын Куала Лампурт “Yong Jun KL Speedcubing 2023” рубик шоо эвлүүлэх тэмцээний хагас финал зохион байгуулагджээ. Тус тэмцээний үеэр Хятадын тамирчин Ван Йхен 3х3х3 рубик шоог дунджаар 4.69 секундэд эвлүүлж, Гиннесийн амжилтын эзэн болсон байна.

Өдгөө 9 настай түүний хувьд рубик шоог нийт 5 удаа буюу 4.35, 3.90, 4.41, 5.31, 6.16 секундэд тус тус эвлүүлснээр дундаж амжилт нь 4.69 секундээр бүртгэгдсэн юм. Тодруулбал, Дэлхийн Рубик шооны Холбооны дүрмийн дагуу оролцогчийн хамгийн хурдан болон хамгийн удаан эвлүүлсэн хоёр хугацааг дундажладаг.

Түүнчлэн Ван Йхен 3х3х3 рубик шоог 3.90 секундэд эвлүүлснээр тус шоог нэг удаагийн оролдлогоор эвлүүлсэн хурдаараа дэлхийд тавдугаарт бичигдэх болсон байна.


Эх сурвалж: Guinness World Records

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41