Томхон хотыг сүйрүүлэхүйц хэмжээтэй астероид энэ долоо хоногийн сүүлээр дэлхийтэй тун ойрхон зөрж өнгөрнө
2023, 3 сарын 24. 11:152

Дөмөгхөн хэмжээтэй хотыг сүйрүүлэхүйц том астероид дэлхийтэй тун ойрхон ирээд байгаа ч азаар энэ долоо хоногийн сүүлээр дэлхий болон сарны хоорондуур өнгөрөх тухай Ассошиэйтед Пресс агентлаг орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлэв.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү астероид нь энэ сарын 25-ны өдөр сарнаас 515.000 километрээс бага зайд дайран өнгөрөх бол хэдхэн цагийн дараа Энэтхэгийн далайгаас 168.000 километрийн өндөрт 28.000 километр цагийн хурдтайгаар дэлхийг дайран өнгөрөх тооцоог гаргажээ.

Тэгвэл энэ нь дэлхий болон сарны хоорондох зайны талд ч хүрэхгүй бага зай тул уг астероидыг энгийн дуран болон жижиг телескопын тусламжтайгаар харж болох аж.

Эрдэмтэд сарын өмнө уг астероидыг нээж, “2023 DZ2” хэмээн нэрлэсэн бөгөөд 40-91 метрийн хэмжээтэй гэж тооцоолж буй юм.

Европын сансрын агентлагийн Дэлхийг хамгаалах газрын тэргүүн Ричард Мойссл "Энэхүү астероид нь дэлхийтэй мөргөлдөх магадлал багатай ч зөрж өнгөрөх зай нь нэлээд ойрхон байгаа тул ажиглалт хийх ховорхон боломжийг олгож байна” хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр астероидууд дэлхийтэй ойрхон зөрөх нь байдаг л үзэгдэл боловч ийм том хэмжээтэй астероид ингэж ойрхон зайд зөрөх нь 10 жилд нэгээс бага тохиолддог болохыг АНУ-ын сансар судлалын хүрээлэн буюу НАСА цохон тэмдэглэсэн байна.

НАСА-гийн мэдээлснээр Олон улсын астероидын сэрэмжлүүлгийн сүлжээнд (IAWN) харьяалагддаг одон орон судлаачид энэ мэтчилэн астероидууд дэлхий рүү ойртон ирж буй тохиолдлыг дэлхийг хамгаалах сургалтын боломж болгон ашигладаг гэв.

Италийн Ром хотод төвтэй Виртуал телескопын төсөл (VTP) нь энэхүү үзэгдлийг цахим орчинд шууд дамжуулан үзүүлэх гэнэ.

Түүнчлэн уг астероид нь 2026 онд дахин дэлхий рүү ойртох төлөвтэй байгаа бөгөөд дэлхийтэй мөргөлдөх магадлал мөн бараг байхгүй хэмээн эрдэмтэд тооцоолж буй аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
1
0
2
3
7
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Ахмад багш
194.230.146.138
   /
2023, 3 сарын 27. 15:42

Бутлаад замд нь устгачих байлгүй

Зочин
202.126.88.163
   /
2023, 3 сарын 27. 15:33

Америк дээр унвал зүгээр

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02