Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
2023, 3 сарын 25. 2:010

“Тэг корона” бодлогын улмаас уналтад ороод байсан Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа эргэн сэргэснээр энэ онд Хятад улс дэлхийн газрын тосны эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх хандлагатай байгаа юм.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр дэлхийн эрчим хүчний зөвлөх компани Вуд МакКинси Хятадын эдийн засгийн сэргэлт дэлхийн эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөөллийн тухай тайланг нийтлэхдээ “Энэ онд дэлхийн түүхий газрын тосны эрэлт өдөрт 2.6 сая баррельд хүрэх төлөвтэй байгаагаас Хятад улс 1 сая баррелийг нь ашиглах болно" гэж таамагласан байна. Энэ нь дэлхийн нэг өдрийн эрэлтийн 38.5 хувийг эзэлж буй юм.

Хятадад газрын тосны эрэлт хурдацтай нэмэгдэж байгаа нь хатуу хориг арга хэмжээг цуцалж, хэрэглээ болон хөдөлгөөн нэмэгдсэнтэй шууд холбоотой хэмээн дүгнэж болно.

Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, эдийн засгийн идэвхжил сэргэсэн өнгөрөгч 1, 2-р сард аж үйлдвэрлэлийн өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн нь өнгөрсөн оны 9-р сараас хойших анхны өссөн үзүүлэлт болсон байна.Мөн үндсэн хөрөнгө оруулалт өмнөх сартай харьцуулахад 5.5 хувиар өсч, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт ч сэргэсэн байна. Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард -10 хувьтай байсан тус салбарын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд -5.7 хувь болон буурчээ.

Эдгээр үзүүлэлтийг харгалзан Вуд МакКинси Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд 7 хувьд хүргэх боломжтой гэж таамаглажээ. Түүнчлэн, Хятадын засгийн газрын зүгээс энэ онд барилгын салбарын зах зээлийг бодлогоор дэмжих төлөвтэй байгаагийн ачаар тус салбар 10 гаруй хувиар өсөх төлөвтэй байгааг мөн дурдав. Ийнхүү барилгын салбар эрчимтэй хөгжсөн тохиолдолд Хятадын газрын тосны эрэлт хэрэгцээ 1.4 сая баррельд хүрч нэмэгдэх магадлал бий гэх тооцоо гарчээ.

"Хятадын эдийн засгийн өсөлт 2023 онд 7, 2024 онд 5.5 хувьд хүрнэ гэж найдаж байна. Ихэнх улс орнуудын төв банк бодлогын хүүгээ өсгөж байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засаг удаашрах нь тодорхой байгаа тул олон улсын газрын тосны эрэлтийн багагүй хувийг Хятад улс дангаар эзлэх нь гарцаагүй” хэмээн тус компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Тэрчлэн Брент ангиллын түүхий газрын тосны үнийг жишиг болгон тооцоолсноор энэ онд түүхий газрын тосны үнэ баррель нь дунджаар 89.40 ам.доллар байх төлөвтэй байгаа аж. Харин Goldman Sachs зэрэг дэлхийн хөрөнгө оруулалтын банкууд энэ онд газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давна хэмээн таамагласан бол энэ сарын 23-ны өдрийн байдлаар Брент ангиллын түүхий газрын тосны 75.91 ам.долларын үнэтэй байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59