
Ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг үймээн самуун дэгдээсэн хэрэгт сэжиглэгдэж буй Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонаро энэ сарын 30-ны өдөр АНУ-аас Бразил руу буцахаар болжээ.
Орон нутгийн цагаар 24-ний өдөр CNN болон Бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ерөнхийлөгч асан Болсонарогийн харьяалагддаг улс төрийн нам болох Либерал нам мөн өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ тухай мэдэгдсэнийг онцолсон байна.
Ерөнхийлөгч асан Болсонаро өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наас буюу Бразилийн одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тангараг өргөхөөс хоёр хоногийн өмнөөс эхлэн АНУ-ын Флорида мужид амьдарч байгаа юм.
Бразилд өнгөрөгч нэгдүгээр сарын 8-нд болсон үймээний талаар тус улсын прокурорууд ерөнхийлөгч асан Болсонаро тэднийг турхирсан хэргээр шалгаж байгаа билээ.
Сүүлийн үед ерөнхийлөгч асан Болсонаро эхнэрийнхээ хамтаар олон сая ам.доллароор хэмжигдэх үнэ бүхий алмаазан ээмэг, бөгж зэрэг тансаг эд зүйлс авчирсан гэх хардлага ч гараад байгаа юм.
Эх сурвалж: Newsis