АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
3 сарын 25. 23:510

Орон нутгийн цагаар 24-ний өдөр АНУ-ын Сангийн яам ОХУ-ын хамгийн ойрын холбоотон болох Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулжээ.

Түүний эзэмшилд байдаг Боинг 737 онгоцыг Лукашенкогийн гэр бүл гадаадад албаны болон хувийн айлчлал хийхдээ ашигладаг аж.

Хориг арга хэмжээний жагсаалтад оруулснаар АНУ-ын аливаа хувь хүн, аж ахуйн нэгжьэй ямар нэгэн гүйлгээ хийх хориотой болж буй юм. Энэ нь тус онгоцонд эд анги нийлүүлэх, засварлахад хүндрэл үүсэх магадлалыг өндөрсгөж буй хэрэг билээ.

Мөн Беларусийн хоёр том автомашин үйлдвэрлэгчийн эсрэг хориг арга хэмжээ авахаа АНУ-ын Сангийн яамны зүгээс мэдэгдэв.

Эдгээр компанийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тайван жагсаалд оролцохыг оролдсон ажилчдыг айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ талаар мэдэгдэл хийх үеэрээ “АНУ нь 2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн будлиантай холбоотой хүчирхийлэл үйлдсэн Лукашенкогийн дэглэмтэй хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.

Оросыг дэмжигч Беларусь улс нь ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай байгаад зогсохгүй ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа ч хамтарсан цэргийн сургуулилт хийж байсан билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Лионель Месси Интер Миами клубт тоглох боллоо
02023-6-7 21:48
Владимир Леонтьев: 100 орчим хүн үерийн усаар хүрээлүүлэн гацаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хүлээж байна
02023-6-7 21:34
Хитроу нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд зуны ажил хаялтын хуваариа танилцуулжээ
02023-6-7 20:53
Мария Захарова Нова Каховка дахь далангийн хэргийг олон улсын хэмжээнд шалгахыг уриалжээ
02023-6-7 19:20
Дэлхийн банк: Хятадын эдийн засаг энэ онд 5.6 хувиар өснө
02023-6-7 8:20
Иран улс 7 жилийн дараа Саудын Арабт Элчин сайдын яамаа дахин нээжээ
02023-6-7 7:46
Хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж болзошгүйг ОУВС анхааруулжээ
02023-6-7 7:11
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Binance биржийн гүйцэтгэх захирлын эсрэг нэхэмжлэл гаргажээ
02023-6-7 6:20
Украин: Херсон муж дахь далан сэтэрснээс үүдэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
02023-6-6 19:25
БНХАУ-ын их сургуулиуд сургалтын төлбөрөө 54 хүртэлх хувиар нэмжээ
02023-6-6 18:48