Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid групп ажиллах хүчнийхээ 18 хувийг цомхотгох болжээ
2023, 3 сарын 29. 18:070

Мягмар гарагт цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid группийн мэдэгдсэнээр тэд ажиллах хүчнийхээ 18 хувийг цомхотгох болжээ. Энэ нь тэдний зардлаа танах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ажиллах хүчний 18 хувь гэдэг нь тус группийн ажилтнуудын 1,300 орчим ажилтантай тэнцэх гэнэ.

Тийнхүү үйл явдлын хүрээнд тэд энэ долоо хоногийг дуустал ажилтнуудтайгаа ярилцах болсон бөгөөд АНУ дахь бүх салбар нэгжийн бүх түвшний ажилчид нь цомхотголд тодорхой хэмжээгээр өртөхийг урьдчилан мэдэгджээ. Улмаар орон тооны цомхотголын хүрээнд групп нийт 24-30 сая ам.долларын нөхөн төлбөр олгох юм.

АНУ-д эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй болж, бодлогын хүү өсөж, инфляцын түвшин төв банкны зорилтот түвшинд хүрэхгүй байгаагаас үүдэн бизнесийн байгууллагууд өргөн хүрээг хамарсан орон тооны цомхотгол хийж байгаа ба цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт ч орон тооны цомхотгол хийж байгаа нь дан ганц Lucid групп биш юм. Учир нь Rivian гэхэд л өнгөрөгч сард ажиллах хүчнийхээ 6 хувийг цомхотгохоо мэдэгдсэн билээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16