ОХУ-ын зах зээлээс гарч буй Барууны компаниуд бизнесээ худалдсан үнийн дүнгийнхээ 10 хувийг тус улсад үлдээнэ
2023, 3 сарын 30. 10:330

ОХУ-ын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж буй улс орнуудын компаниуд тус улсын зах зээлийг бүрмөсөн орхиж, бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож буй тохиолдолд бизнесээ худалдсан үнийн дүнгийн 10 хувийг Орос улсад өгөхийг шаардсан талаар Ройтерс агентлаг мэдээлэв.

Тодруулбал Украинд дайн дэгдсэнээс хойш ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд оролцож буй улс, орнуудын хөрөнгө оруулагчид тус улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож буй тохиолдолд санал болгож буй зах зээлийн үнийн дүнгийн 10-аас доошгүй хувийг ОХУ-ын төсөвт оруулахыг засгийн газраас шаардсан болохыг онцлон тэмдэглэв.

ОХУ-ын Сангийн яам 27-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах хорооноос гаргасан энэхүү шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

Эрх баригчдын гаргасан энэхүү шийдвэр нь тус улсаас гарахыг эрмэлзэж буй Барууны компаниудын нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг Ройтерс агентлаг дурдсан байна.

Түүнчлэн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард тус улсын зах зээлийг орхих шийдвэр гаргасан компаниудыг зах зээлийн үнэлгээгээ 50 хувиар бууруулсан тохиолдолд л хөрөнгөө зарах зөвшөөрлийг олгоно гэх болзолыг мөн тавьж байсан удаатай.

ОХУ дахь бизнесийн үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон компаниудын дийлэнх нь бизнесээ нэлээд хямд үнээр худалдсан бөгөөд Ниссан Мотор компанийн хувьд Орос дахь эзэмшиж буй нэгж хувьцаагаа дөнгөж 1 еврогоор зарж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57