Твиттерийн зүгээс Нью Йорк Таймс сонины баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг түдгэлзүүлжээ
2023, 4 сарын 3. 16:120

Твиттерийн зүгээс энэ сарын нэгний өдрөөс эхлэн Twitter Blue гэх үйлчилгээгээ нэвтрүүлсэн билээ.

Уг үйлчилгээний хүрээнд баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдэг эзэмшигчид сар бүр 8 ам.долларын хураамж төлж байх ёстой болсон юм. Тэгвэл үйл явдлын хүрээнд Нью Йорк Таймс сонины зүгээс тус хураамжийг төлөхгүй гэдгээ мэдэгдсэнд Твиттер тэдний баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг түдгэлзүүлжээ. Улмаар Твиттер Нью Йорк Таймс сонины хаягаас гадна баталгаажсан хэрэглэгчийн тэмдэг эзэмшдэг хураамжаа төлөхөөс татгалзсан бүх хаягийн цэнхэр тэмдгийг түдгэлзүүлсэн байна.

Гэвч Твиттер болон Нью Йорк Таймс сонины асуудал ганц тэмдэг түдгэлзүүлснээр дуусаагүй юм.

Тодруулбал, Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маскийн зүгээс сонины цахим хаягт хандан хэд гурван хатуухан үг хэлжээ. Түүний жиргэснээр, “@NYTimes-ийн жинхэнэ эмгэнэл бол тэдний явуулга бүхий суртал ухуулгын шинжтэй зүйлс ч сонирхол татахгүй байгаа явдал”, “Түүнчлэн тэдний Твиттер хуудас нь яг л хүн суулгачихсан юм шиг, унших ч боломжгүй” гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04